"Бага орлоготой тариаланч фермерүүдийг дэмжих буцалтгүй тусламж"-аар нийлүүлсэн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Элчин сайд Я.Ичихаши үг хэлж байгаа нь (зүүн гар талд), Хүнс, хөдөө аж ахуйн Сайд Д.Тэрбишдагваа (баруун гар талд)

Жижиг оврын трактор
Бага орлоготой тариаланч фермерүүдийг дэмжих зорилго бүхий буцалтгүй тусламжийн ноот бичигт энэ оны 1-р сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан бөгөөд тусламжийн нийт дүн нь 330 сая иен юм.
Монгол Улсын Засгийн газар энэхүү тусламжийн хөрөнгөөр ХАА-н үйлдвэрлэлд шаардлагатай трактор, комбайн зэрэг ХАА-н техник тоног төхөөрөмжийг худалдан авч, жижиг фермер, бага орлоготой тариаланч фермерүүдэд зохистой үнээр худалдан борлуулax юм. Мөн, Монгол Улсын Засгийн газар жижиг фермер, бага орлоготой тариаланч фермерүүдэд зохистой үнээр худалдан борлуулсны орлогыг хуримтлалын орлогын санд төвлөрүүлж, Япон Улсын Засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр ХАА-г хөгжүүлэх зорилго бүхий төслүүдэд санхүүжилт болгон ашиглах юм.
Энэхүү тусламжийг хэрэгжүүлснээр Монголын жижиг тариаланч фермерүүдийн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах чадавхийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Япон Улс, Монгол Улсын үндсэн үйлдвэрлэлийн салбар болох хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд цаашид ч үргэлжлүүлэн тусламж дэмжлэг үзүүлэх болно.