Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>"Улаанбаатар хотын Экологийн сургалтын төв"-ийн нээлтийн ёслолын ажиллагаа

"Улаанбаатар хотын Экологийн сургалтын төв"-ийн нээлтийн ёслолын ажиллагаа


Экологийн сургалтын төвийн гаднах байдал
Элчин сайд Я.Ичихаши телевизийн сурвалжлагчид ярилцлага өгч байгаа нь
   10 дугаар сарын 4-ний өдөр, Япон Улсын Засгийн газрын 2005 оны буцалтгүй тусламж “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын Экологийн сургалтын төв”-ийг ашиглалтад орууллаа. Япон Улсын Засгийн газар Монгол Улсын Зэрлэг амьтан, ургамлын менежментийн санд ойролцоогоор 90 мянган ам.долларын тусламж олгон энэхүү экологийн сургалтын төвийг барьж байгуулсан юм.

   Сүүлийн жилүүдэд, Монгол оронд ч ашигт малтмалын салбарын хөгжлөөс шалтгаалсан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, цөлжилт, ховор ургамал амьтны төрөл зүйл багасах явдал зэрэг экологийн асуудлууд хурцаар тавигдаж байгаа билээ. 8 дугаар сард Япон Улсын Байгаль орчны яам ба Монгол Улсын Байгаль орчны яам хоорондын “Бодлогын зөвлөлдөх уулзалт”-ыг тогтмол зохион байгуулж байх тухай харилцан тохиролцсон. Экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд ард иргэдийн ойлголт, хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд Монгол оронд ч цаашид төрөл бүрийн арга хэрэгслээр дамжуулан экологийн сургалтыг зохион явуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тус экологийн сургалтын төвийг байгуулсанаар экологийн боловсролыг мэргэжлийн түвшинд зохион байгуулахын үндэс суурийг тавьж чадсан явдал нь ард иргэдийн ойлголт, ялангуяа улс орныхоо ирээдүй болсон залуу үеийнхний байгаль орчинд хандах ухамсарыг дээшлүүлэхэд туйлын чухал юм.

   Өнөөдрийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн төсөл бол ТББ-ын үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын Засгийн газрын бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий тусламж юм. Энэхүү экологийн сургалтын төвийг барьж байгуулсан явдал нь, Нэгдүгээрт Засгийн газар болон ТББ хоорондын хамтын ажиллагаа, Хоёрдугаарт Байгаль орчны салбарын хамтын ажиллагаанд нэг загвар жишээ болно гэдэгт бат итгэж байна.