Сүүний худалдааны төвийн нээлтийн ёслолын ажиллагаа

Нарны зам дагуу, САПУ төвийн 1-р давхарт байрлаж буй Сүүний худалдааны төв

Төв дотор 7 сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид лангуу байрлуулжээ

Элчин сайд Я.Ичихаши (зүүн гар талд), Хүнс, хөдөө аж ахуйн Сайд Д.Тэрбишдагваа (голд), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн дарга Б.Дагдил (баруун гар талд)
Энэхүү төвийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тусламжтайгаар Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг сэргээх зорилгоор хэрэгжиж буй “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд дотоодод үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг өргөжүүлэх зорилгоор байгуулж байна.
Япон Улс нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зориулсан Тусгай сангаас 1,983,000 ам.долларыг гарган энэхүү төслийг санхүүжүүлж, санхүүгийн тал дээр туслалцаа үзүүлж байна. Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, ялангуяа мал аж ахуйн салбар нь үндсэн үйлдвэрлэл болох хэдий ч, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа нэгдэл задран унаснаар томоохон цохилтод өртжээ. Ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний тухайд дурьдвал, дотоодын сүүний чанар тогтворгүйжих болон тогтомол хугацаанд түүхий сүү татан төвлөрүүлж нийлүүлэх тогтолцоо ба тоног төхөөрөмжгүйн улмаас хот суурин газрын хэрэгцээ хангаж дийлэхгүй, импортоос ихээхэн хамаардаг байдалтай байсан.
Энэхүү төслийн хүрээнд, ойрын 4 аймагт сүү төвлөрүүлэх цэг байгуулж, Улаанбаатар хотруу тээвэрлэх тээвэрлэлтийг бэхжүүлж, борлуулалтын явцдахь сүүний чанарын бууралтыг багасгах арга хэмжээг авч хэрэгжүүлэн, улмаар үйлдвэрлэгч бүрийн үйлдвэрлэлтийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Энэхүү Сүүний худалдааны төвийг байгуулсанаар, үйлдвэрлэгчээс хэрэглэгч гэсэн шинэ гарцыг нээж, зардлыг багасгаж, худалдах үнийг хянах замаар дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх явдлыг зорилго болгож байна. Төслийг хэрэгжүүлснээр эдгээр бүс нутаг дахь үйлдвэрлэгчидэд харьцангуй хялбараар бэлэн мөнгөний орлого олох боломжтой болох бөгөөд хот суурин газрын ойролцоох нутгуудад ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
Хөдөө аж ахуйн салбар нь Монгол орны үндсэн үйлдвэрлэлийн салбар бөгөөд энэхүү үндсэн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх явдал нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай юм. Япон Улсын хувьд, Хөдөө аж ахуйн салбарыг багтаасан Монголын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд цаашид ч хамтран ажиллах болно.