10/13 - 10/15 Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын цомын төлөө Го даамны IV тэмцээн (Японы ЭСЯ-наас зохион байгуулж буй соёлын арга хэмжээ)
Өдөр цаг: 10 сарын 13 (Баасан) - 15 (Ням) (Нээлтийн ажиллагаа 13-ны 17:00 цагт)
Газар: Монгол Японы төв
Зохион байгуулагч: Японы ЭСЯ, Монголын Го-гийн холбоо, Монгол Японы төв
Агуулга: 19 шугамт хөлөг дээр тоглох дээд зэрэглэлийн тоглогчдын А группийн тоглолт швейцарь системээр явагдана. Коми (эхлэж нүүх тоглогчоос хасах оноо) 6.5 оноо. 13 шугамт хөлөг дээр тоглох эхлэн тоглогчдын Б группийн тоглолт тойргоор явагдана. Коми 5.5 оноо.
Тамирчдын мэдүүлгийг хүлээн авах: 2006 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл
Лавлах утас: Монголын Го-гийн холбоо, утас: 319631, 99831093