Япон Улсын Засгийн газрын “ХАЁТ”-д хяналт тавих иргэдийн төлөөлөгчдийн баг болон “НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр”-ийн сайн санааны элч хатагтай Конно Мисако нар Монгол Улсад айлчиллаа

Мөн энэхүү үйл явдалтай зэрэгцэн “НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр”-ийн сайн санааны элч хатагтай Конно Мисако Монгол Улсад албан ёсоор айлчилж, “НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр”-ийн хэрэгжүүлсэн төслүүдээс гадна Япон Улсын Засгийн газрын ХАЁТ-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдтэй ч танилцсан юм. Хатагтай М.Конно “НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр”-ийн сайн санааны элчийн хувьд Въетнам болон Зүүн Тимур зэрэг улс орнуудад айлчлан, нэр хүндээ ашиглан тус хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлан дэлгэрүүлж ирсэн бөгөөд энэ удаагийн айлчлал нь түүний хувьд Монголд хийж буй анхны айлчлал болох юм.
ХАЁТ-д хяналт тавих иргэдийн төлөөлөгчдийн баг бүрэлдэхүүн тус улсад суугаа Япон Улсын ЭСЯ болон ЖАЙКА байгууллагын төлөөлөгчийн газраас Монгол Улсын өнөөгийн байдлын талаархи тайлбар танилцуулгыг сонссоныхоо дараа Улаанбаатар хот болон Дархан-Уул аймаг зэрэг газруудад хэрэгжүүлсэн төслүүдтэй газар дээр нь танилцан, ХХААЯ болон БСШУЯ-ны холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгуулснаас гадна, 25-ны өдөр Элчин сайдын өргөөнд Япон Улсын ЭСЯ-ны ажилтнуудтай санал бодлоо солилцсон юм. ХАЁТ-д хяналт тавих иргэдийн төлөөлөгчдийн баг дараахи төслүүдийг үзэж танилцсан болно.
* Улаанбаатар хотын ус хангамжийн байгууламжийг сайжруулах төсөл (Буцалтгүй тусламж)
* Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл (Хөгжлийн Судалгаа)
* Дархан Уул аймгийн Дархан сумын 4-р цэцэрлэгийн барилгыг сайжруулах төсөл (“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр) * Шинээр санал болгосон төсөл
* Дархан Уул аймгийн Дархан сумын 23-р цэцэрлэгийн барилгыг сайжруулах төсөл (“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр)
* Сэлэнгэ аймийн “Шаамарын зөгийн бал” бүтээгдэхүүнд үзүүлсэн дэмжлэг (“Нэг суурин, нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”)
* Дулааны 4-р цахилгаан станц (Буцалтгүй тусламж, Иений хөнгөлөлттэй зээл, Техникийн хамтын ажиллагаа)
* “Монгол-Японы төв” (Буцалтгүй тусламж, Техникийн хамтын ажиллагаа)
* ШУА-ийн Палеонтологийн судалгааны төвд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл (Соёлын буцалтгүй тусламж)
ХАЁТ-д хяналт тавих иргэдийн төлөөлөгчдийн багийн санал сэтгэгдлийг 11 дүгээр сард Япон Улсын ГХЯ болон “Олон улсын хамтын ажиллагааны төв”-ийн вэб хуудсанд гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн, төслүүдтэй танилцах явцыг баримтжуулсан телевизийн нэвтрүүлгийг 12 дугаар сард “BS-Digital” суваг ба “BS-Japan” сувгуудаар дамжуулан үзүүлэх болно.
“Олон улсын хамтын ажиллагааны төв”-ийн вэб хуудас