10/6-10/20 Японы Уран Барилга - Фото Зургийн Үзэсгэлэн "Кумамото Артполис" (Зохион байгуулагч: Японы ЭСЯ, Япон Сан, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей)
Өдөр, цаг: 10 сарын 6-наас 20-н хүртэл
Газар: Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей
Агуулга: Япон Улсын Кумамото мужид 1998 оноос өнөөг хүртэл уран барилгын шинэ үзэл санаагаар хот байгуулах гэсэн "Кумамото Артполис" төсөл хэрэгжиж ирсэн. Энэхүү үзэсгэлэн нь "Кумамото Артполис" төслийн хүрээнд шинээр төрсөн Японы орчин үеийн уран барилгын төлөөллийг гэрэл зургаар дамжуулан хүмүүст танилцуулах, мөн уран барилгаар илэрхийлэгдсэн соёлыг бий болгох туршилт болох уг төслийг соёл, уран барилгаар бүс нутгийг сэргээх, хөгжүүлэх байр сууринаас танилцуулахыг зорьсон болно.
Лавлагаа: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёл, Мэдээллийн Хэлтэс