Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Японы парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Хөгжлийн албан ёсны хөтөлбөр судалгааны баг Монгол Улсад айлчиллаа

Японы парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Хөгжлийн албан ёсны хөтөлбөр судалгааны баг Монгол Улсад айлчиллаа


ДЦС-4-ийн үүдэнд
   8 дугаар сарын 6-9-ний хооронд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Акио Коизүми тэргүүтэй Хөгжлийн албан ёсны хөтөлбөрийн 9 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Монгол Улсад айлчлан, Монголд хэрэгжиж буй эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдтэй танилцаж, тусламжийн хүлээн авагч байгууллага болох Сангийн яамны Дэд сайд Ч.Ганзоригт бараалхан, Хөгжлийн албан ёсны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцов.

   Судалгааны баг айлчлалын хугацаандаа “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын менежментыг сайжруулах төсөл”-ийн судалгаагаар баригдсан хатуу хог хаягдлын байгууламж, “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд баригдсан Налайх дүүргийн цэцэрлэгтэй танилцаж, буцалтгүй тусламж, хөнгөлттөй зээл, сайн дурын гишүүн томилох зэрэг бүх төрлийн тусламжийг хэрэгжүүлж ирсэн ДЦС-4 болон “ЕБС-ийн барилгыг сайжруулах төсөл”-өөр шинээр баригдсан Улаанбаатар хотын 97-р дунд сургуультай танилцлаа.

   Мөн, Монголд үйл ажиллагаагаа явуулж буй залуу болон ахмад сайн дурын гишүүдтэй хийсэн уулзалтаар тэдгээртэй халуун дотно яриа өрнүүлсэн бөгөөд Ерөнхий буцалтгүй тусламжийн цаашдын чиглэлийн талаар мөн санал бодол солилцов.