Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт хэрэгжих 10 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол



Ерөнхий сайд Ж. Койзүми Монгол улсад айлчлах үедээ дараах 10 аймгийн боловсролын салбарын байгууллагын сургалтын орчинг сайжруулах төсөлд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөр /Цаашид “Өвсний үндэс” хөтөлбөр гэнэ. / -ийн санхүүжилт олгох болсноо илэрхийлсэн.
1. Төв аймгийн Баянцагаан сумын цэцэрлэгийн барилга барих төсөл
2. Говь-Алтай аймгийн Алтай сумын 9 жилийн сургуулийн засварын төсөл
3. Завхан аймгийн Идэр сумын 11 жилийн сургуулийн засварын төсөл
4. Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-дүгээр цэцэрлэгийн засварын төсөл
5. Өвөрхангай аймгийн технологийн сургуулийн засварын төсөл
6. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 11 жилийн сургуулийн дотуур байрны засварын төсөл
7. Дорноговь аймгийн Алтанширээ сумын 9 жилийн сургуулийн засварын төсөл
8. Увс аймгийн Давст сумын 9 жилийн сургуулийн засварын болон өргөтгөлийн төсөл
9. Булган аймгийн Дашинчилэн сумын 11 жилийн сургуулийн дотуур байрны засварын төсөл
10. Архангай аймгийн Цахир сумын цэцэрлэгийн барилга барих төсөл
Энэ сарын 29-ны өдөр, Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайд Я. Ичихаши болон Монгол талын холбогдох хүмүүс дээрх 10 төслийг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Ж. Койзүми айлчлалынхаа үеэр “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дээрх төслүүдийг хэрэгжүүлэхээр болсноо илэрхийлэн, мөн энэ үеэр “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлгийн төсөл”-ийн нот бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн Монголын сурах бичигт оруулах манай орны үлгэрийн номноос гадна 800 ширхэг Япон хэлний толь бичиг гардуулан, Соёлын буцалтгүй тусламжаар “Хархорин хотын музейн барилга барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон.
Япон улс нь өнөөг хүртэл Монголын боловсролын салбарт олон төрлийн тусламж үзүүлж ирсэн. Монголын ирээдүйг авч явах хүүхдийн боловсрол нь Монголын хөгжлийн үндэс мөн бөгөөд хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх түлхүүр болно гэдэг үндэслэлээр эдгээр тусламжийг олгож байгаа болно.