Элчин сайд Я.Ичихаши 2-р нэгдсэн эмнэлэгтэй танилцав

2-р нэгдсэн эмнэлгийн дарга Баясгалан Элчин сайд Я.Ичихаши болон ЖАЙКА-ийн төлөөлөгчийн газрын дарга Ц.Мория нарт тайлбарлаж байнгаа нь
Уг эмнэлэг нь 1931 онд байгуулагдаж, 1961 онд одоогийн байрандаа шилжин орсон бөгөөд 1994 онд Япон Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Улсын 2-р Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”-өөр бүх төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, түргэн тусламжийн тэрэг, ор зэргийг нийлүүлсэн. Эдүүгээ мэс засал, дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, нүд, чих хамар хоолойн болон түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болжээ. 220 ор, 380 эмнэлгийн ажилтантайгаар (үүнээс 80 эмч) үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын оршин суугчидаас гадна 4 аймгийн нийт сая гаруй хүнд зориулсан эрүүл мэндийн 3 дахь шатлалын үйлчилгээ үзүүлэх нэгдсэн эмнэлэг болсон байна.
10 гаруй жилийн өмнө Япон улсаас нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ариг гамтай ашиглаж байгаа тухай эмнэлгийн ажилтнуудаас дуулсан. Нөгөө талаар, олон сар жил өнгөрснөөс хуучирч хоцрогдсон тоног төхөөрөмж ч ажиглагдаж байлаа.
Менежментийн чиглэлээр “Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний семинар”-аар заавар, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байсан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар эмнэлгийн дарга тайлбарласан бөгөөд энэ мэт асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий арга хэмжээний чухлыг дахин сайтар ойлгож авсан билээ.