Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Накагава Шоичигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал

Хүнс хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва (зүүн гар талд) болон Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагава (баруун гар талд)

Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагава (зүүн гар талд) болон Ерөнхий сайд М.Энхболд (баруун гар талд)

Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагава (зүүн гар талд) болон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр (баруун гар талд)
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагватай хийсэн уулзалтаар хоёр орны харилцааны чухлыг тодотгон ХАА-ийн үйлдвэрлэлийг эцсийн шатанд хүртлэх хөгжүүлэх ”Хөгжлийн санаачлага”-ыг дэмжих ажлын нэг хэсэг болгож, хариуцсан газрын дарга нарын түвшинд “Технологийн зөвлөлдөх уулзалт”-ыг жил бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн, Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Ерөнхий сайд М.Энхболдод бараалхах үеэрээ хоёр орны эдийн засгийн харилцаа, зүүн Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудлуудаар санал солилцсоноос гадна хоёр орны найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлэхийн чухлыг тодотгон ярилцсан болно.
Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн сайд Ш.Накагава Монголд айлчлах хугацаандаа Улсын их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг үзэж сонирхсон төдийгүй айлчлалынхаа сүүлийн өдөр малчин айлд зочилж, малчдын уламжлалт аж амьдралтай танилцахын хамт МАА-н удирдлагыг ихээхэн сонирхож буй илэрхийлжээ.
Япон Улс 2004 онд тодоорхойлсон “Монголд үзүүлэх тусламжийн хөтөлбөр“-төө “Хөдөө аж ахуй, мал аж ахуйг сэргээхэд чиглэсэн тусламж” болон “Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн тусламж”-ийг тэргүүлэх салбарын нэг болгон тодорхойлж, цаашид ч эдгээр салбарт үзүүлэх тусламжийг идэвхтэй хэрэгжүүлэх чиглэлийг баримтлах болно.