7/29 Японы жүжигчин Курихара Комаки-гийн тоглосон Япон киноны өдөр (Японы ЭСЯ-ны соёлын арга хэмжээ)
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Японы алдарт эмэгтэй жүжигчин Курихара Комаки-г урьж түүний гол дүрд нь тоглосон Япон киног гаргах Японы кино өдрийг зохион байгуулна.
1. Өдөр цаг: 7/29-ны Бямба гарагт 11:00 цагаас (10:45-аас оруулж эхлэнэ)
2. Газар: Монгол Японы Төв (үнэ төлбөргүй)
3. Гарах кинонууд:
11:30 - "Амьдралын дэнчин"
14:00 - "Урт удаан хайрын учрал"
4. Курихара Комаки-гийн тухай: Эмэгтэй жүжигчин. Японы ЮНЭСКО-гийн Нийгэмлэгүүдийн Холбооны тусгай зөвлөх. Токиод төрсөн. Токиогийн Балетын сургууль төгссөний дараа Театрын сургуульд элсэн орсон. 1967 онд Эн Эйч Кэй-гээр гаргасан "Эгч дүү гурав" кинонд тоглон олонд танигдаж эхэлсэн бөгөөд 1968 онд Чеховын "Эгч дүү гурав" жүжигт тайзнаа тоглосноор нэрд гарч эхэлсэн. Түүнээс хойш телевиз, тайз, киноны урлагт амжилт гаргасаар 1972 онд Майничи киноны уралдаанд шилдэг эмэгтэй дүрийн шагналыг "Шинобу кава" киногоор хүртэж байснаас гадна бусад олон шагнал авч байсан.
Тэрчлэн Япон ЗХУ-ын хамтарсан бүтээл "Москва бидний хайр" кинонд 1974 онд, "Цагаан шөнийн уянга" кинонд 1978 онд, "Ирээдүй рүү илгээсэн захидал" кинонд 1990 онд, БНХАУ-ын "Нюсэн тосгоны охин" кинонд 1991 онд тус тус тоглож, Английн Эйдэнбург урлагийн наадамд оролцсон "Нинагава Макбэт" жүжигт тоглох зэргээр олон улсын түвшинд ч амжилт гаргаж байгаа болно. "Москва бидний хайр", "Цагаан шөнийн уянга" кинонууд нь Монголд дэлгэцнээ гарч олны талархал хүлээж байсан болно.