Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд Канэда Кацүтоши Монгол Улсад албан ёсны айлчлал хийж “3 дахь шатны Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл”-ийн ноот бичигт гарын үсэг зурлаа

3 дахь шатны Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл”-ийн ноот бичигт гарын үсэг зурав

Ерөнхийлөгч Н. Энхбаярт бараалхав

Ерөнхий сайд М. Энхболдод бараалхав
Түүнчлэн дэд сайд К. Канэда болон Гадаад хэргийн сайд Н. Энхболд нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “3 дахь шатны Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл”-ийн (887,000,000 иен) ноот бичигт гарын үсэг зурлаа. “Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих төсөл” нь, Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнтэй уялдсан хот суурин газрын сургуулиудад хичээлийн танхим хүрэлцэхгүй байгаа байдлыг сайжруулах зорилгоор бага дунд сургуулиудад хичээлийн байрыг барихад үзүүлэх тусламж бөгөөд энэ удаа ноот бичиг солилцсоноор Улаанбаатар хотын 5 сургуульд хичээлийн байрыг шинээр барьж өгөх юм.
Япон Улс “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж”-ийг Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийнхөө тэргүүлэх салбарын нэг болгон тодорхойлж, цаашид ч боловсролын салбарт үзүүлэх тусламжийг идэвхтэй авч хэрэгжүүлэх чиглэлийг баримтлах болно.