“Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 11 жилийн сургуулийн өргөтгөл барих төсөл” –ийн тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа
“Өвсний үндэс “ буцалтгүй тусламжийн хөтөлбөр
“Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 11 жилийн сургуулийн өргөтгөл барих төсөл” –ийн тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

Сурагчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэхийн тулд өвлийн хүйтэн улиралд ч биеийн тамирын хичээл болон секц дугуйлан явуулах нь чухал байдаг учир Монголын нөхцөлд спорт заал нь нэн хэрэгтэй зүйл билээ. Мөн сумын хүн ам спорт зааланд олноороо хурж цугларч төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг тул заал нь зөвхөн сургуулийн сурагчид, багш ажилтанд төдийгүй сумын нийт иргэдэд ч чухал ач холбогдолтой юм. Гэвч Арбулаг сумын 11 жилийн сургуульд өнөөг хүртэл спорт заал байгаагүй бөгөөд, анги танхимын нэг хэсгийг заалны зориулалтаар ашиглаж байжээ.
Энэ удаагийн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд шинээр спорт заал баригдахаар боллоо. Уг төсөл хэрэгжсэнээр өнөөг хүртэл заалны оронд ашиглаж байсан анги танхимыг зориулалтын дагуу ашиглаж, анги танхимын хүрэлцээгүй байдлыг зохицуулах боломжтой болох юм. Гол нь хүүхдүүд давчуу анги танхимаас зориулалтын спорт зааланд шилжин чөлөөтэй хичээллэж, аль ч улиралд төрөл бүрийн спортын секц дугуйланд хамрагдах боломжтой боллоо.
Төслийн нийт өртөг: 84, 296 америк доллар
Төслийн тойм: Спорт заал барих
Сургуулийн тухайд: Одоо 681 сурагч, 32 багш, 35 ажилтантай.
Сумын тухайд: Арбулаг сум нь 4187 хүн амтай. 78,3 % нь малчин бөгөөд нийт хүн амын 22,3% нь амьжиргааны түвшин доогуур хүмүүс юм.