Иений хөнгөлөлттэй зээлийн асуудал хариуцсан засгийн газрын төлөөлөгчдийн айлчлал
6 дугаар сарын 21-нээс 23-ны өдөр, Япон улсын Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Хөнгөлөлттэй зээлийн хэлтсийн дарга Айбоши тэргүүтэй иений хөнгөлөлттэй зээл хариуцсан засгийн газрын төлөөлөгчид ※1 Монголд айлчиллаа. Сүүлийн хэдэн жил иений хөнгөлөлттэй зээлийн асуудлаар засгийн газрын төлөөлөгчид Монголд ирээгүй билээ.
2000 оноос хойш Монгол улсад иений хөнгөлөлттэй зээлийг олгоогүй байсан хэдий ч энэ оны 3 дугаар сард Ерөнхий сайд М. Энхболд Японд айлчлах үедээ “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн төсөл” /2 тэрбум 981 сая иен/-ийн иений хөнгөлөлттэй зээл олгох тухай хоёр засгийн газар хоорондын нот бичигт гарын үсэг зурснаар дахин олгох боллоо.
Иений хөнгөлөлттэй зээлийн асуудал хариуцсан засгийн газрын төлөөлөгчид Монголд ажиллах хугацаандаа олон улсын байгууллагуудтай санал бодлоо солилцон, Монгол улсын Сангийн яамтай цаашид үзүүлэх хөнгөлөлттэй зээлийн боломжийн талаар зөвлөлдөв.
※ 1 Энэ удаагийн иений хөнгөлөлттэй зээлийн асуудал хариуцсан засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн яам, Эдийн засаг үйлдвэрийн яам болон JBIC буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөгчид багтжээ.