Элчин сайд Я. Ичихаши Хойд Америк Монголын Бизнесийн зөвлөлийн хуралдаан дээр илтгэл тавив

Хойд Америк Монголын Бизнесийн зөвлөл нь Монголд хөрөнгө оруулалт хийн, үйл ажиллагаагаа явуулж буй пүүс компаниуд Монгол дахь үйл ажиллагаагаа саадгүй бөгөөд үр ашигтай эрхлэн явуулахын үүднээс харилцан мэдээлэл болон санал бодлоо солилцож, шаардлагатай тохиолдолд Монголын Засгийн газар зэрэгт нөлөө үзүүлж байхын тулд байгуулагдсан төрийн бус байгууллага юм. Анх Хойд Америк, ялангуяа Америк, Канадын пүүс компаниудын гишүүнчлэл зонхилж байсан бол одоо аль ч улсын компани гишүүнээр элсэхэд нээлттэй болсон байна. ※Өнөөг хүртэл татварын тухай хууль болон ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл зэрэг нэн чухал хуулийн төслүүдэд пүүс компаниудын саналыг Монголын засгийн газарт уламжлах зэрэг үйл ажиллагааг явуулж ирсэн.
Мөн өдөр, Америкийн Элчин сайд П. Слуц ч уг хуралдаанд оролцон, Монгол дахь бизнесийн орчин зэрэг асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
North America - Mongolia Business Council