Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Өвсний үндэс “ буцалтгүй тусламжийн хөтөлбөр
“Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд дотуур байр барих төсөл” гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

“Өвсний үндэс “ буцалтгүй тусламжийн хөтөлбөр
“Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд дотуур байр барих төсөл” гарын үсэг зурах ёслолын ажиллагаа


   2006 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын дотуур байр барих төсөл”-ийн гэрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 11 жилийн сургуулийн захирал Л.Туул болон Элчин сайд Я.Ичихаши нар гарын үсэг зурлаа.

   Хөдөө орон нутагт малчдын хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явах боломжгүй тул дотуур байранд амьдран сургуульд суралцдаг. Тиймээс орон нутгийн сургуулийн хувьд дотуур байр гэдэг бол их чухал хэрэгцээтэй зүйл юм. Гэвч харамсалтай нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 11 жилийн сургуульд харьяа дотуур байр байхгүй байсаар олон жил болжээ.

   Энэ удаагийн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд шинэ дотуур байр баригдахаар боллоо. Дотуур байр баригдсанаар хүүхдүүд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж, хичээл номондоо шамдан сурч, мөн өнөөг хүртэл дотуур байргүйгээс сургуульдаа явж чадахгүй байсан хүүхдүүд ч сургуульдаа явах боломжтой болох юм.

 Төслийн нийт өртөг:  90 мянган америк доллар
 Төслийн тойм:          Дотуур байр барих
 Сургуулийн тухайд:   Одоо 585 сурагч, 39 багштай. 60 сурагч түрээсний дотуур байранд амьдарч байгаа.