Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Эрх зүйн шинэтгэлийг дэмжих техникийн хамтын ажиллагааны төсөл
“Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа

Эрх зүйн шинэтгэлийг дэмжих техникийн хамтын ажиллагааны төсөл
“Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа


 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт, Монгол Улсад анхны “Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

 Энэхүү төвийг Японы “Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран байгуулж байгаа бөгөөд гол төлөв Улаанбаатар хотын иргэдэд хууль эрх зүйн үйлчилгээг үзүүлэхэд чухал үндэс суурь болно гэдэгт итгэж байна.

 Хувийн секторын үйл ажиллагааг идэвхжүүлэн, зах зээлийн эдийг засгийг хөгжүүлэхэд хууль хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх явдлын зэрэгцээ иргэд болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх хуулийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь чухал бөгөөд өмгөөлөгч зэрэг боловсон хүчин бэлтгэх асуудал нэн шаардлагатай юм. Манай улс энэхүү байр сууринд тулгуурлан “Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөр”-төө “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж”-ийг тэргүүлэх салбарын нэг хэмээн тодорхойлж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнийг урт хугацаагаар томилон ажиллуулах зэргээр Монгол Улс дахь хууль хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх болон боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн билээ.

 Манай улс цаашид ч Монгол Улсын хууль хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх болон хуульчдыг сургахад туслалцаа үзүүлсээр байх болно.


 “Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”-ийн тухай нэмэлт мэдээлэл:

Байршил:
 Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 8/1 (“Ард” кинотеатрын хойд талд байрлах “СЭБС” компанийн байр, 405 тоот)

Утас:
 91910615 (Э.Болорчулуун -Төвийн менежер)
 99293900 (Лхагвачимэг - Ажилтан)