Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Монголын нэг суурин нэг бүтээгдэхүүн” санаачлагыг дэмжих нь

“Монголын нэг суурин нэг бүтээгдэхүүн” санаачлагыг дэмжих нь


Япон улсын засгийн газраас НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрт олгодог “Японы хүний нөөцийг хөгжүүлэх сан” (Japan Human Resource Development Fund)-гаас Монголын Засгийн газрын “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” санаачлагыг хэрэгжүүлэхэд зориулан 300 мянган америк долларын тусламж үзүүлэхээр болж, өнгөрсөн 4 дүгээр сарын 20-нд Үйлдвэр, худалдааны сайд Б. Жаргалсайхан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн (НҮБХХ) суурин төлөөлөгч хатагтай Пратиба Мэта нар тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ичихаши Ясуёши Японы засгийн газрыг төлөөлөн байлцлаа.

1: Японы Засгын газар хоёр орны хооронд үзүүлж буй тусламжаас гадна, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк зэрэг бусад олон улсын байгууллагуудад хөрөнгийн санхүүжилт үзүүлдэг (Япон санг ашиглан) ба эдгээр олон улсын байгууллагууд нь Монгол улсад өнөөг хүртэл 80-аас илүү төслүүдийг дэмжин хэрэгжүүлж ирсэн байна.

“Нэг суурин нэг бүтээгдэхүүн” санаачлага нь 1980-аад онд Японы Оита мужид орон нутгийг хөгжүүлэх зорилгоор гараагаа эхэлсэн ба одоо ихэвчлэн Азийн орнуудын орон нутгийн засаг захиргаад олноор авч хэрэгжүүлж байна. Монгол улсад ч манай улсын (ЖАЙКА зэрэг) тусламжтайгаар Баянхонгор аймагт анх хэрэгжүүлсэн. Монголын засгийн газар энэхүү үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгосны үндсэн дээр 2005 оны 6 дугаар сард “Нэг суурин нэг бүтээгдэхүүн үндэсний хөтөлбөр”-ийг баталж, “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” санаачилгыг улс даяар хэрэгжүүлэхээр албан ёсоор шийдвэрлэсэн билээ.

Мөн Япон улсын засгийн газар ч өөрийн улсаас эхлэлтэй нэг суурин нэг бүтээгдэхүүн санаачлагыг хөгжиж буй орнууд нь худалдаагаар дамжин хөгжих хөгжлийн үр ашигтай арга болгохыг зорьж байгаа билээ.

2: Ерөнхий сайд Коизүми энэ оны 1 дүгээр сард Хонг Конг-д болсон Дэлхийн Худалдааны Байгууллагын сайдын хэмжээний уулзалт дээр хөгжиж буй орнуудыг дэмжих үүднээс “Нэг суурин нэг бүтээгдэхүүн хөдөлгөөн”-ийг багтаасан “Хөгжлийн төлөөх санаачлага” илтгэлийг тавьсан.

Монголын засгийн газрын хэрэгцээ шаардлага, түүнчилэн Японы засгийн газрын санаачлагатай нийцсэн “Нэг суурин нэг бүтээгдэхүүн” санаачлагыг хэрэгжүүлэхэд НҮБХХ-өөр дамжуулан үзүүлж буй тусламжаар Монголын орон нутаг бүрт өөрийн онцлог бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, үйлчилгээг үзүүлснээр Монгол улсын орон нутгийн хөгжил, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

(Холбогдох цахим хуудас)

UNDP Монгол дахь байр (Англи хэл дээр)

UNDP Токио хот дахь байр (Япон хэл дээр)