Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр “Хөвсгөл аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт төсөл” гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр “Хөвсгөл аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт төсөл” гарын үсэг зурах ёслолын ажиллагаа


2006 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн анхны төсөл болох "Хөвсгөл аймгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлт төсөл"-д Хөвсгөл аймгийн засаг дарга Батхүү болон Элчин сайд Ичихаши нар гарын үсэг зурлаа.
Японы 2 эмнэлгийн байгууллагаас Хөвсгөл аймагт хандивласан эмнэлгийн тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн зардлыг Япон улсын засгийн газар гаргах бөгөөд олон жил Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж ирсэн ТББ болох "Бива нуур, Хөвсгөл нуурын харилцааны нийгэмлэг" зуучилснаар уг төсөл хэрэгжихээр боллоо.
Хөвсгөл аймаг бол бусад орон нутагтай харьцуулбал хүн ам олон аймгийн нэг бөгөөд ялангуяа аймгийн төв Мөрөн хотын хүн ам жил ирэх тусам нэмэгдэж байгаа, мөн Хөвсгөл нуурын эрэгт байдаг Хатгал суманд зуны улиралд олон жуулчид ирдэг билээ. Эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмж сайжрах нь нутгийн ард иргэд төдийгүй жуулчдын хувьд ч нэн шаардлагатай зүйл юм.
Энэ зун ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд техникийн зааварчилгаа өгөх зорилгоор Япон эмч нар Хөвсгөлд ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар техникийн зааварчилгаа өгч, ашигласнаар Мөрөн хот, Хатгал сумын эмнэлгийн үйлчилгээ сайжирна гэж найдаж байна.