Япон Монголын бодлогын зөвлөлдөх уулзалт

Япон Монголын бодлогын зөвлөлдөх уулзалт нь, Монгол Улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр болон Япон Улсаас Монгол Улсад үзүүлж буй зээл тусламжийн цаашдын бодлого, чиглэлийн талаар хоёр тал санал солилцох, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх замаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, хоёр орны найрамдалт харилцааг улам бататган хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор зохион байгуулагдсан болно.
Энэхүү уулзалтаар Монголын тал макро эдийн засгийн өнөөгийн байдал ба дунд хугацааны прогноз, Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй дунд болон урт хугацааны үндэсний хөгжлийн стратегийн талаар мэдээлэл хийв. Японы тал зээл тусламжийн хэрэгжилтийн явцад гарах асуудал болон анхаарах зүйлийн талаар тайлбарлан, Монголын талаас энэ талаар ойлгон хүлээж авахыг хүслээ.
Япон Монгол хоёр орны Засгийн газрууд цаашид иймэрхүү зөвлөлдөх уулзалт зохион байгуулах замаар ODA буюу хөгжлийн албан ёсны тусламжийн өндөр үр өгөөжийг хангаж ажиллахаар тохиролцлоо.