2010 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 1 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Дээрхи төсөлд нийт 100,831 орчим ам.доллар буюу ойролцоогоор 130,000,000 төгрөгийн санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо.
Энэхүү төсөл нь хуучирч муудсан хөдөө орон нутгын боловсролын байгууллагын орчныг сайжруулахыг зорьж байгаа бөгөөд, ирээдүйн Монгол улсыг бүтээн байгуулах хүний нөөцийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл юм. Монгол орны томоохон газар нутагт малчид тархан амьдардаг бөгөөд хүүхдүүдэд боловсролыг бүрэн эзэмшүүлэхийн тулд дотуур байрыг засварлах шаардлагатай байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр “Улсын хөгжилд боловсрол чухал нөлөөтэй. Монгол орны ирээдүйг авч явах хүүхдүүдийн боловсорч хөгжих орчинг сайжруулах төсөл манай аймагт хэрэгжих болсонд баяртай байна. Аймгийн засаг даргын тамгын газраас төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хичээн ажиллах болно. Та бүхэнд Говь-Алтай аймгийн оршин суугчдын өмнөөс талархлаа илэрхийлье.” хэмээн талархлын үг хэлэв.
Мөн элчин сайд Т.Кидокоро тус гарын үсэг зурах ёслолын үеэр “Холбогдох бүх хүмүүсийн хамтын ажиллагааны хүчээр өнөөдөр гарын үсэг зурсан төсөл амжилттай хэрэгжиж, Монгол улсын боловсролын орчин сайжран цаашлаад Монгол улс улам их хөгжихэд хувь нэмэр болно хэмээн найдаж байна” хэмээн хэллээ.
2010 оны санхүүгийн жил (2010 оны 4 дүгээр сараас эхлэн 2011 оны 3 дугаар сарыг дуустал)-ийн хувьд өдийг хүртэл өнөөдөр гарын үсэг зурсан төслийг оролцуулаад нийт 12-н төсөлд 1,180,000 орчим ам.долларын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.