Цог жавхлант Эзэн хаан, хаан сэнтийд заларсны 20 жилийн ой
Эзэн хаан Хирохито (буюу Эзэн хаан Шова) талаал төгссөн 1989 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Цог жавхлант Эзэн хаан Акихито Япон улсын 125 дахь Эзэн хаанаар өргөмжлөгдсөн билээ. Сэнтийд залрах ёслолын ажиллагаа 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Эзэн хааны ордонд болжээ. 158 орны төлөөлөгчид гадаадас хүрэлцэн ирсний дотор хаад, төрийн тэргүүнүүд болон олон улсын хоёр байгууллагын тэргүүн арга хэмжээнд оролцсон байна.
Энэ оны 1 дүгээр сарын 7-нд Эзэн хаан сэнтийд заларсны 20 жилийн ойтойгоо золгосон билээ. Холбогдох яам, агентлагууд, тэдгээрийн дотор Япон улсын Гадаад хэргийн яам Эзэн хаан сэнтийд заларсны 20 жилийн ойг тэмдэглэх хүрээнд төрөл бүрийн арга хэмжээнүүдийн зохион явуулахаар төлөвлөжээ.
Энэхүү завшааныг ашиглан, Эзэн хааны гэр бүлийн зүгээс гадаадын улс орнуудтай тогтоосон нөхөрсөг харилцааг хөхиүлэн дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг танилцуулахыг зорилоо.
Эзэн хааны гэр бүл болон Цог жавхлант Эзэн хаан өөрөө бусад улс орнуудад хийх айлчлал болон гадаадын хаад, ерөнхийлөгч нарыг хүлээн авах замаар олон улсын түвшинд сайн харилцааг хөхиүлэн дэмжихэд гар бие оролцдог юм.
Түүнчлэн тэд хилийн чанадаас хүрэлцэн ирсэн өндөр хэмжээний бусад төлөөлөгч, удирдагчдыг хүлээн авч, гадаадын төрийн тэргүүнүүдтэй захидал, цахилгаан солилцон, баяр буюу гашуудлын үйл ажиллагаанд өөрийн элч төлөөлөгчийг илгээж, Япон улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийг хүлээн авдаг байна.
Төрийн айлчлал хүлээн авах
(Акасака ордон дахь Төрийн зочны өргөө)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
(Эзэн хааны ордон дахь Хомэй-Дэн буюу Төрийн хүлээн авалтын танхим)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
Албан ёсны айлчлал хүлээн авах
(Эзэн хааны ордон дахь Таке-но-Ма буюу Бараалхалын танхим)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
Албан ёсны ажлын айлчлал хүлээн авах
(Эзэн хааны ордон дахь Ренсүи буюу Зоогийн танхим)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслол
(Эзэн хааны ордон дахь Мацү-но-Ма буюу Төрийн танхим)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
Бараалхал
(Эзэн хааны ордон дахь Таке-но-Ма буюу Бараалхалын танхим)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
Япон улсад суугаа дипломат төлөөлөгчдийг хүлээн авах
(Эзэн хааны зэрлэг нугас хамгаалах газар)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
(Эзэн хааны ферм)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)
Далайн чанадад хийх айлчлал
(Токиогийн олон улсын Ханэда нисэх онгоцны буудал)
(Гэрэл зургийг: Эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар)