УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал
2 сарын 25-наас 29-ний өдрүүдэд УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимийн дарга С.Эдагийн урилгаар Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ.
УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Японд айлчлах хугацаандаа Япон Улсын Цог жавхлант Эзэн хаанд бараалхан, Ерөнхий сайд Я.Фүкүда мөн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимийн дарга Ё.Кооно, Зөвлөхүүдийн танхимийн дарга С.Эда нартай уулзаж ярилцаснаас гадна тус айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Монгол Улсын УИХ-ын 5 гишүүн (Д.Дондог (УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга), Л.Гансүх (УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга), Д.Ганхуяг (УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Монгол Японы парламентын бүлгийн дарга), Ц.Дамиран (УИХ-ын гишүүн, Монгол Японы парламентын бүлгийн дэд дарга), Ж. Гүррагчаа (УИХ-ын гишүүн))-ний хамтаар Япон Улсын парламентын хоёр танхимийн гишүүдтэй харилцаагаа бэхжүүллээ.
Мөн, УИХ-ын дарга тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүн Изү хотод зочилж, Япон Улсын орон нутгийн аж амьдралтай танилцахын сацуу эрт цэцэглэдэгээрээ алдартай Кавазү сакүраг үзэж сонирхон, Японы баялаг сайхан байгалийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэв.
Сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн өндөр албан тушаалтнууд харилцан айлчлал хийх нь улам олширч хоёр орны харилцаа идэвхитэй хөгжиж байгаа ба УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн энэ удаагийн албан ёсны айлчлал нь хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын харилцааг бэхжүүлэх улмаар Япон Монгол хоёр орны харилцаа өргөжин хөгжихөд хувь нэмэр болсон гэж үнэлж болох байна.
УИХ-ын дарга Д.Лүндээжанцангийн энэхүү айлчлалын талаар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимийн веб хуудсанд мэдээлэл байршуулсан байгаа. Дараах веб хаяг руу ороод харна уу. (Жич: зөвхөн Япон хэлээр)
http://www.sangiin.go.jp/japanese/ugoki/h20/080226.html