Орон нутгийн захиргаад хоорондын холбоо харилцаа
Одоогийн байдлаар Япон, Монгол хоёр орны хооронд эгч дүүсийн харилцааг доорхи орон нутгийн захиргаад тогтоосон байна.
Шизүока муж болон Дорноговь аймаг
Нагано мужийн Сакү хот болон Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг
Хёго мужийн Тоёо-Ока хот болон Баянхонгор аймгийн Богд сум
Нагасаки мужийн Мацү-Үра хот болон Өвөрхангай аймгийн Хужирт сум
Мияазаки мужийн Мияако-но-жёо хот болон Улаанбаатар хот
Орон нутгийн захиргааны гадаад харилцааг хөгжүүлэх нийгэмлэг Японы орон нутгийн захиргаа болон бусад улсын орон нутгийн захиргаад хоорондын эгч дүүсийн харилцааг дэмжих гэх мэтчилэн бүс нутгийн олон улсын арга хэмжээг дэмжин хөгжүүлж байна. Тус нийгэмлэгийн цахим хуудасны хаяг :
http://www.clair.or.jp/(япон хэл)
http://www.clair.or.jp/e/index.html(англи хэл)
Тус нийгэмлэг орон нутгийн захиргаадын эгч дүүсийн харилцаа тогтоох талаар зөвлөгөө өгөхөөс гадна цахим хуудсаарaa дамжуулан гадаадын орон нутгийн захиргаатай эгч дүүсийн харилцаа тогтоохыг эрмэлзэж буй өөрийн орны орон нутгийн захиргаадын тухай товч мэдээлэл зэргийг танилцуулдаг байна. (зөвхөн япон болон англи хэл дээр үзэх боломжтой)
Эгч дүүсийн харилцаа тогтоохтой холбоотой Орон нутгийн захиргааны гадаад харилцааг хөгжүүлэх нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай мэдээллийг доорхи хаягаар орж үзэж сонирхоно уу.
http://www.clair.or.jp/j/simai/library.html(япон хэл)
http://www.clair.or.jp/e/simai/libary.html(англи хэл)
Эгч дүүсийн харилцаа тогтоосон япон болоод гадаадын орон нутгийн захиргаадын жагсаалт
http://www.clair.or.jp/cgi-bin/simai/j/00.cgi(япон хэл)
http://www.clair.or.jp/cgi-bin/simai/e/00.cgi(англи хэл)
Эгч дүүсийн харилцаа тогтоохыг эрмэлзэж буй японы орон нутгийн захиргаа
http://www.clair.or.jp/j/shimai/kibou_j/kibou_j.html(япон хэл)
http://www.clair.or.jp/e/simai/kibou_j/kibou_j.html(англи хэл)