Нүүр хуудас>Шинэ мэдээ

Японы жүжигчин Курихара Комаки-гийн тоглосон Япон киноны өдөр (Японы ЭСЯ-ны соёлын арга хэмжээ)


Курихара Комаки гуай кино өдрийн нээлт дээр үг хэлж байгаа нь
Хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч байгаа нь
7 сарын 29-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Японы алдарт эмэгтэй жүжигчин Курихара Комаки-г урьж түүний гол дүрд нь тоглосон Японы киноны өдрийг Монгол Японы Төвд зохион байгууллаа.

Жүжигчин Курихара Комакигийн гол дүрд нь тоглосон Япон, Зөвлөлт Холбоот Улс хамтран бүтээсэн "Москва бидний хайр" (1974 он), "Цагаан шөнийн уянга" (1978 он) кинонууд Монголд урьд нь гарч байсан бөгөөд Монгол Улс социалист тогтолцоотой байх үеэс жүжигчин Курихара Комаки Японыг төлөөлөх эмэгтэй жүжигчинийхээ хувьд Монголчуудад танил болжээ.

Жүжигчин Курихара Комаки кино өдрийн нээлт дээр гаргах өөрийн гол дүрд нь тоглосон "Амьдралын дэнчин", "Урт удаан хайрын учрал" кинонуудтай холбоотой түүх соёлын талаар тайлбар хийсний дараа Японы дөрвөн улирлын сэдэв бүхий "танка" яруу найргийг уянгалуулан уншиж тэнд хүрэлцэн ирсэн Монголчуудад Японы соёлын гайхамшигаас танилцуулж өгсөн.

Мөн Курихара Комаки гуайг Монголд ирсэнтэй холбогдуулж Монголын Үндэсний Телевизээр тусгай нэвтрүүлэг бэлтгэн түүнтэй хийсэн ярилцлага болон түүний тоглосон "Цагаан шөний уянга" киног үзүүлсэн нь Курихара Комакиг Монголчууд хичнээн их сонирхдогийг харууллаа.

Курихара Комаки гуай Японы ЮНЭСКО-гийн Нийгэмлэгүүдийн Холбооны тусгай зөвлөх болохын хувьд Улаанбаатарт зохиогдсон "ЮНЭСКО-гийн Зүүн Азийн Хүүхдийн Урлагийн 5-р наадам"-д оролцохоор Монголд ирээд байсан юм.