Нүүр хуудас>Шинэ мэдээ

 
Японы поп соёлын өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

 

 

  

   2014 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн /Бямба гараг/ 11:00-19:00 цагийн хооронд тус Элчин сайдын яам Японы соёлыг сонирхогч залуусын холбоотой хамтран Улаанбаатар хот дахь АСА циркт “Японы Поп соёлын өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа.

   Тус арга хэмжээнд давхардсан тоогоор 2000 гаруй Японы Анимэ Манга, Косплэй сонирхогчид болон үзэгчид оролцлоо. Арга хэмжээ нь тайзан дээрхи үйл ажиллагаа болон үзвэрийн булан гэсэн 2 хэсэгт хуваагдан явагдав. Энэ үеэр анимэ дуу, косплэй, Зургийн болон Манга бүтээлийн тэмцээн болж тэргүүн байр эзэлсэн 5 оролцогч JENESYS хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялах эрхээр шагнууллаа. Мөн дуу хөгжмийн, мэйд кафе, поп соёлын, Фото зураг авахуулах зэрэг булангууд амжилттай ажиллахын зэрэгцээ, Япон улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Аялал Жуулчлалын Газраас Монголд анх удаа “Visit Japan Fair” буюу Японд аялах өдөрлөгийн буланг нээн ажиллуулав. Тус арга хэмжээг сонирхохоор хүрэлцэн ирсэн хүмүүст Японы поп соёлтой дэлгэрэнгүй танилцах сайхан боломж олдсон юм. Мөн Японоос дуучин-хөгжмийн зохиолч Кио САКАЙ болон гитарчин Кацүхико САТО нар тусгай зочноор оролцон, концерт тоглосон нь үзэгчдийн сонирхолыг ихэд татлаа.

   Уг арга хэмжээ нь бүхэл өдрийн турш үзэгчид ба оролцогчдыг баяр хөөрөөр бялхааж, тун амжилттай болж өнгөрлөө.

1

2 3

4 5

6 7