Нүүр хуудас>Шинэ мэдээ

  “Улаанбаатар Кэндо” клубын шинэ дэвжээний нээлтийн
 ёслолын арга хэмжээ боллоо

 

 6 дугаар сарын 14-ний өдөр Монголын Кэндогийн холбооны “Улаанбаатар Кэндо” клубын шинэ дэвжээний нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо. Тус шинэ дэвжээ нь Улаанбаатар хотын “Улаанбаатар” чуулга буюу хуучнаар Залуучуудын соёлын төвийн бүрэн засварласан байранд нээгдсэн юм.


 Нээлтийн ёслолд оролцсон Элчин сайд Т.Шимизү Монголд Кэндогоор хичээллэж буй тамирчдад хандаж Японд үүсэн буй болж олон улсын спорт болтлоо хөгжсөн Кэндо болон түүний гарал үүсэл нь шууд холбоотой болох Японы “Кэнжүцү” урлагийн түүхийг танилцуулангаа, хүч хэрэглэн өрсөгдөгчөө ялах нь бус, харин өрсөлдөгчөө хүндэтгэн ёс журмыг баримтлах үзэл санаа нь илүү чухал болохыг өгүүлээд, Монгол дахь Кэндо спорт улам бүр өргөжин хөгжихийг хүсэн ерөөлөө.


 Нээлтийн ёслолын дараа ЖАЙКА-гийн сайн дурын ажилтны удирдан явуулж буй Эрдэнэтийн Кэндо клубын гишүүдийг оролцуулсан шинэ дэвжээний анхны тэмцээн зохион байгуулагдаж, ширүүн тулаан өрнөн ялагчдаа тодрууллаа.