Нүүр хуудас>Шинэ мэдээ

 

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх
Ноот бичигт
гарын үсэг зурах ёслолын ажиллагаа

 

 

 Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол Улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар 6 дугаар сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яаманд гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрийн нийт өртөг нь 242 сая иен юм.

 

 Уг хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүй болсон 18 залуу төрийн албан хаагчдыг сургалтын төлбөр зэрэг холбогдох зардлыг даан Японы их, дээд сургуульд магистрантурт суралцуулах юм.

 

 2001 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрөөр өнөөг хүртэл нийт 227 албан хаагч Японд суралцаад байна. Энэхүү төслийн хүрээнд Японд суралцан магистрын зэрэг авсан оюутнууд Төр захиргааны байгууллага, Их дээд сургууль, Монгол банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.

 

 Энэ хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн боловсон хүчин нь  ирээдүйд Монгол улсын бүхий л салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэрээ оруулахын зэрэгцээ, хоёр орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.