Найм дахь удаагийн “Олон улсын Манга шагнал”
УДИРДАМЖ
1. Зорилго
Гадаадын улс орнуудад манга-гийн соёлыг нэвтрүүлэх, манга-гаар дамжуулан олон улсын соёлын солилцоог хөгжүүлэх.
2. Шагналын тухай
2.1. Ирүүлсэн бүтээл дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд “Гран при” шагнал”, удаах 3 бүтээлд “Шилдэг шагнал”-ыг тус тус олгож, өргөмжлөл болон цом гардуулна. Шагнал хүртсэн бүтээлийн зохиогчийг 10 орчим хоногийн хугацаатайгаар Японд айлчлуулна.
2.2. Дээр дурдсан шагналуудаас гадна, зарим бүтээлд өргөмжлөл болон дурсгалын зүйлсийг гардуулна.
3. Нөхцөл
3.1. Японоос бусад улс оронд бүтээгдсэн Манга бүтээл байх.
3.2. 24 хуудаснаас дээш байх.
3.3. Өмнөх “Олон улсын Манга шагнал”-аас ямар нэг шагнал авч байгаагүй байх.
3.4. Сүүлийн 3 жилийн доторх /2011-2014 оны/ бүтээл байх. /Хэвлэгдсэн эсэх хамаарахгүй./
3.5. Бүтээлийг цаасан хэлбэрээр өгөх. /Хэрэв шаардлагатай гэж үзвэл цахим хэлбэрээр гаргуулах тохиолдол бий./
3.6. Зохиогчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр хэвлэлийн компаний зүгээс нэг бүтээлийг бүртгүүлж болно.
3.7. Нэг хүн нэг удаа бүртгүүлж, нэг бүтээлийг ирүүлэх. /Давхар бүртгүүлсэн тохиолдолд зөвхөн эхнийхийг тооцох болно. Мөн цуврал бүтээлийг бүртгүүлсэн бол зөвхөн нэгийг нь шалгаруулалтанд оролцуулна./
4. Бүртгэл
4.1. Бүртгэлийн хугацаа
2014 оны 4 дүгээр сарын 15-наас 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал
4.2. Бүтээл хүлээн авах газар
Доор дурдсан аль нэг хаяг руу бүтээлийг явуулна.
- Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам /Соёл, боловсролын хэлтэс/
- “Олон улсын Манга шагнал”-ын зохион байгуулах хороо
/шуудангийн хаяг//Японоор/
〒101-0032 東京都千代田区岩本町3-8-16 MOF神田岩本町ビル1F
MBE310 第8回国際漫画賞実行委員会
/Англиар/
1F MOF Kanda-iwamoto-cho bldg., Iwamoto-cho, Chiyoda-ku, Tokyo, JAPAN 101-0032
4.3. Ирүүлэх бүтээлийн тоо
2 хувь /хуулбар/-ийг ирүүлэх /ирүүлсэн бүтээлийг буцаахгүй/. /Шагналт байранд нэр дэвшихээр болсон бүтээлийн хувьд нэмж хуулбар явуулах, цахим хэлбэрээр явуулах зэргийг шаардах тохиолдол бий./
4.4. Бусад зүйлс
-- Бүртгэлийн хуудас /эндээс татах/-ыг зөвхөн Япон буюу Англиар бөглөн илгээх.
-- Хуудсыг дугаарлах.
-- 2 нүүрийг нэг дэлгэмэл нүүрт багтаасан бол уг хуудсан дээр тэр тухайгаа тэмдэглэх.
-- Бүртгүүлсэн бүтээлийг хэвлүүлэх, үзэсгэлэнд гаргах зэргээр ашиглах тохиолдол бий.
5. Шалгаруулалт
5.1. “Олон улсын Манга шагнал”-ын шүүгчдийн комисс шалгаруулалтыг явуулна.
5.2. Шалгаруулалтын хариу нь 2014 оны сүүлээс 2015 оны 1 дүгээр сарын хооронд гарна.
5.3. Шагнал гардуулах ёслол нь 2015 оны 1 дүгээр сард Токио хотноо хийхээр төлөвлөж байна.

