Нүүр хуудас>Шинэ мэдээ

 

Найм дахь удаагийн “Олон улсын Манга шагнал”-ын бүртгэл

 

 Япон улсын Гадаад хэргийн яам Найм дахь удаагийн “Олон улсын Манга шагнал”-ыг зохион байгуулахыг албан ёсоор зарлалаа.
 “Олон улсын Манга шагнал” нь Японы Гадаад хэргийн сайд Асоо Тароо /тухайн үеийн/-гийн санаачилгаар 2007 оноос эхэлсэн арга хэмжээ бөгөөд, гадаадын улс орнуудад Манга буюу комиксийн соёлыг нэвтрүүлж, мөн Манга-гаар дамжуулан олон улсын харилцаанд хувь нэмрээ оруулсан манга зураачдыг урамшуулах зорилготойгоор өнөөг хүртэл жил бүр зохион байгуулагдаж байна.
 Ирүүлсэн бүтээл дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд “Гран при шагнал”, удаах 3 бүтээлд “Шилдэг шагнал”-ыг тус тус олгох бөгөөд шагнагдсан бүтээлийн зохиогчдыг шагнал гардуулах ёслолын үеийг тааруулан Япон улсад аялуулна. Аяллын хөтөлбөрт Японы мэргэжлийн Манга зураачидтай уулзан санал бодол, туршлагаасаа хуваалцах, Манга-гийн хэвлэлийн компанитай танилцах, хөдөө орон нутгаар аялах зэрэг үйл ажиллагаа төлөвлөгдөж байгаа болно.
 Энэхүү арга хэмжээнд Монголын Манга зураачид идэвхтэй оролцохыг урьж байна.
 Уг арга хэмжээний удирдамжийг эндээс үзэж танилцана уу.

 

“Олон улсын Манга шагнал”-ын албан ёсны цахим хуудас


 

 

Лавлагаа:
Соёл, боловсролын хэлтэс
Утас: 320-777