Нүүр хуудас>Шинэ мэдээ

 

"Олон Улсын Манга"-гийн шагнал

 

 2 сарын 14-ний өдөр Токио хотод "Олон Улсын Манга"-гийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ долоо дахь удаагаа зохион байгуулагдлаа.


 "Олон Улсын Манга"-гийн шагнал нь Зохион байгуулах хорооны тэргүүний үүргийг Япон Улсын Гадаад хэргийн сайд гүйцэтгэж, японы мэргэжлийн манга зураачид шалгаруулалтыг хийдэг олон улсын хэмжээний шагнал бөгөөд 2007 оноос зохион байгуулж эхэлсэн билээ. Энэ удаагийн шагналд дэлхийн 53 улсаас нийт 256 бүтээл цугларсан бөгөөд японы алдартай мэргэжлийн манга зураач Мачико САТОНАКА болон бусад шүүгчид нарийн шүүн нягталсны эцэст Тайландаас ирсэн бүтээл шилдгээр шалгарч түрүүлснээс гадна Америк, Хятад, Бельгийн бүтээлүүд удаах байранд орж, мөн 11 бүтээл шагналт байранд орлоо.


 “Манга” нь дэлхийн нийтлэг үг болсон ба орчин үеийн японыг төлөөлөх соёл гэдгээрээ дэлхий нийтэд танигдаж байна. Дэлхийн хүмүүс "манга"-гаар дамжуулан япон хэл, японы соёлыг илүү танин мэдэж, сонирхоно гэж найдаж байна.


 Шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. /Англи хэл дээр/