Нүүр хуудас>Шинэ мэдээ

Японы Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол боллоо

kizuna_shashin

  2013 оны 11 сарын 28-ны Пүрэв Гарагийн 12 цагаас Япон Улсын Элчин сайдын өргөөнд Хэйсэйгийн 25 он буюу 2013 оны Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслол боллоо.

  Тус өргөмжлөлийг Япон Улс, Монгол Улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд жил бүр олгодог бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд доорхи нэр бүхий 2 хүнийг Монгол Улсад олон жилийн турш хоёр орны харилцааг хөгжүүлэхэд оруулсан гавьяа зүтгэлийг үнэлэн Т.Шимизү сайдаас өргөмжлөл гардууллаа. Энэ онд нийт 11 хувь хүн, 2 албан байгууллагад Элчин сайдын өргөмжлөлийг гардуулсан юм.

  Моримото Масарү: Анх Монгол улсад ЖАИКА-гийн сайн дурын гишүүнээр ирсэн бөгөөд түүнээс хойш Улаанбаатар хотод сууршин Монголд Япон хоолыг дэлгэрүүлэн таниулах төдийгүй Монгол хүмүүсийн Япон улсын тухай ойлгох ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

  Такахаши Кимико: Мөн ЖАИКА-ийн сайн дурын гишүүнээр анх Дархан хотын хүүхдийн сувилалд томилогдон ажиллаж байсан. Түүний дараа Улаанбаатар хотод ирж гэр хороололын голдуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг байгуулан хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар цэцэрлэг сургуульд хамрагдаж чаддаггүй хүүхдүүдэд туслаж ирсэн юм.


kizuna_shashin kizuna_shashin