Нүүр хуудас>Шинэ мэдээ

Японы Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

 

  2013 оны 11-р сарын 11-ний Даваа гаригийн 12 цагаас Япон Улсын Элчин сайдын өргөөнд Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын  2013 оны өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ болж өнгөрлөө.
  Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллага хамт олонд олгодог бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд дор дурдсан 6 хүн, 1 байгууллагад олгохоор шийдвэрлэсэн юм. Энэхүү ёслолын ажиллагаанд өргөмжлөл хүртэгсдийн гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү өргөмжлөл хүртэгсэд тус бүрийн өнөөг хүртэл оруулсан гавьяа зүтгэлийг онцлон тэмдэглээд өргөмжлөл болон дурсгалын зүйл гардуулав.

 

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал  Ноён Д. Цэвээндорж
Монголын ардчиллаас өмнө Японы эрдэмтэн судлаачтай хийх хамтарсан судалгаагаар дамжин хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, Япон дахь Монгол судлалыг хөгжүүлэх, Япончуудын Монголын түүх соёлын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

 

Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн  Ноён Л. Пүрэвбаатар
ЖАЙКА-ийн сургалтаар анх Япон явж байснаас хойш Монголын төмөр замын салбар дахь Японы талаар сайн мэдэх хүний хувьд Япон улстай техник технологийн харилцаа болоод хүний солилцоонд бүхий л хүчээ дайчлахын хамт төмөр замын салбар төдийгүй өргөн салбарыг хамарсан  хоёр орны харилцааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн.

 

UBS Телевизийн Ерөнхий захирал  Ноён Л. Балхжав
Урлагийн алдартан, мэдээллийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг хүний хувьд Японы соёлын талаархи гүнзгий мэдлэг, халуун сэтгэлээр манай орны соёлын олон арга хэмжээний талаар сурвалжлан нэвтрүүлэг хийн, Монголын ард түмэнд Японы талаархи ойлголтыг гүнзгийрүүлэх, манай орны соёлын гадаад сурталчилгааг өргөжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулсан.

 

ШУА-ийн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн
 төслийн зохицуулагч  Ноён А. Очир
Монголын ардчиллаас өмнө Японы эрдэмтэн судлаачтай хийх хамтарсан судалгаагаар дамжин хоёр орны эрдэм шинжилгээний харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй оролцож, Япон дахь Монгол судлалыг хөгжүүлэх, Япончуудын Монголын түүх соёлын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

 

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессор  Ноён Ч. Хашчулуун
Японы эдийн засгийн түүх, өнөөгийн байдлын талаар өргөн мэдлэгтэй эдийн замгийн ухааны эрдэмтний хувиар их сургуулийн судалгаа, сургалт, мэдээллийн хэрэгслээр нийтлэл бичих зэргээр идэвхтэй үзэл бодлоо илэрхийлэн эдийн засгаар дамжуулан Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан.

 

Япон дахь Монгол оюутны холбооны анхны тэргүүн  Ноён Д. Дамдинбаяр
Японд сурч байхдаа монгол оюутнуудын анхны томоохон бүтэц зохион байгуулалт бүхий “Япон дахь Монгол оюутнуудын холбоо”-г үүсгэн санаачилж, Японд сурч байгаа Монгол оюутнуудын хооронд нөхөрсөг харилцаа бий болгох, сургалтын орчныг сайжруулах, Японы талаархи мэдлэгийг нэмэгдүүлэх, Японы нийгэм дэх Монголоо сурталчлах зэрэг олон талаар хүчин чармайлт гаргаж байсан юм.

 

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Японы олон талт соёлыг таниулах, сурталчилах ажлыг зохион байгуулахад идэвхийлэн оролцож, манай ЭСЯ болоод Японы соёл урлагийн  байгууллагууд, хүмүүсийн зохион байгуулах үйл ажиллагааг тууштай дэмжиж, манай орны соёлын гадаад сурталчилгаанд томоохон хувь нэмрээ оруулсан.

 


kizuna_shashin

 

 

 

kizuna_shashin