Нүүр хуудас>Шинэ мэдээ


 Хөөмэйчдийн дунд зохиогдох Япон дууны уралдаан зохион байгуулагдлаа.


 Энэ сарын 8-ны өдөр Монгол Улсын Филармони дээр “Хөөмэйчдийн дунд зохиогдох Японы дууны уралдаан” зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний Ерөнхий зохион байгуулагчаар “Эндо Минорү дуу хөгжмийг хөгжүүлэх сан” ажилласан ба өнгөрсөн жил Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээ болох Ерөнхий боловсролын сурагчдын дунд зохиогдох Япон дууны уралдаан”-ыг зохион байгуулсан билээ. Ийнхүү 2 дахь удаагаа Монголд зохион байгуулж буй арга хэмжээ нь болж байгаа юм. Мөн Морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун” сан болон Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулагчаар ажиллав.

 

 Уралдаанд нийт 18 хөөмэйч оролцож, даалгаврын ая болох “Хойд нутгийн хавар” ба чөлөөт нэг аяыг хөөмэйлсэн. Чөлөөт дууны сонголтонд “Улаан соно”, “Танабата” гэх мэт зохиолын дуунуудаас гадна “Нада соосоо”, “Усны урсгал мэт”, “Мононокэ гүнж” гэх мэт олон төрлийн дуу сонгосон байсан нь онцлогтой байлаа.

 

 Шүүгчдийн үнэлгээгээр Мягмаржавын Саруултөгс (“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын хөөмэйч) тэргүүн байрыг эзэлсэн. Байр эзэлж, шагнал гардсан хүмүүсийг доор танилцуулъя.

 

 1-р байр: М.Саруултөгс (“Эрдэнэт” дуу бүжгийн чуулга)
 2-р байр: О.Чулуунбаатар (Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулга)
 3-р байр: Ц.Цогтгэрэл (Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулга)
 4-р байр: А.Ундармаа (Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн чуулга)
 5-р байр: Х.Дамдин (“Түмэн эх” чуулга)
 Тусгай байр: Ч.Баатарсүрэн (Ховд аймгийн хөгжим, драмын театр)
 Шүүгчдийн зөвлөлийн даргын тусгай шагнал: Б.Чинбат (СУИС-ийн 3-р курс)
 Шүүгчдийн зөвлөлийн даргын тусгай шагнал: Ч.Алтангэрэл (Ховд аймгийн Чандмань сумын малчин)

 

 Мөн NTV телевиз тус уралдааны талаарх тусгай нэвтрүүлгийг цацах төлөвлөгөөтэй байна.

 

 Хөөмэй бол 2010 онд ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн Монголын уламжлалт ардын урлагийн нэгэн гайхамшигт төрөл билээ. Тус уралдааныг зохион байгуулснаар Япон дууны гайхамшгийг хөөмэйгөөр дамжуулан Монголын ард түмэнд хүргэж чадлаа. Мөн тус уралдааныг дашрамдуулан хөөмэйн урлаг улам хөгжинө хэмээн найдаж байна.


kizuna_shashin