"Азийн Хүүхдийн Олон Улсын Киноны наадам"
Монгол дахь урьдчилсан шалгаруулалтын журам
2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Японы Хёого мужид болох “Азийн Хүүхдийн Олон Улсын Киноны VII Наадам”-д оролцогчдын бүтээлийг бүртгэж байна.
(1) Бүтээлийн сэдэв: “Ижимэ” (Хүүхдүүд нэгнийгээ гадуурхах, дээрэлхэх явдал)
Зөвхөн хүн төрөлхтөний төдийгүй амьтны ертөнц дэх эзэмшлийн болон эрх мэдлийн тэмцлээс үүсч ирсэн “ижимэ” хэмээх өргөн үзэгдлийг сэдвээ болгосон, кино бүтээлээрээ дамжуулан “ижимэ”-гийн эсрэг зогсож, “ижимэ” яагаад үүсдэг вэ, яагаад өөрөөсөө сул дорой хүн рүү дайрж давшилдаг вэ, “ижимэ”-г таслан зогсоох талаар нухацтай бодохыг уриалсан, түүнийг зорилго болгосон сэдэвтэй байх.
(2) Бүтээлд тавигдах шаардлага:
- Энгийн (мэргэжлийн бус) дүрс бичлэгийн камераар авсан 3 минутийн бүтээл байх
/ Хугацааг яс баримтлах/
- Зохиогчийн тайлбар үг (narration) болон тайлбар бичиг (subtitle) ашиглахгүй байх
- Бүтээл нь mini DV, S-VHS, VHS, DVD форматтай байх
- Ирүүлэх бүтээл нь урьд өмнө уралдаанд оролцоогүй, олон нийтэд дэлгэгдээгүй байх
(3) Оролцогчийн болзол: 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улсын ЕБС-ийн 7~12 дугаар ангийн сурагч байх.
(4) Бүтээл хүлээн авах: 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Соёл Урлагийн Их Сургуулийн 204 тоот өрөөнд хүлээж авна.
(5) Бүтээлийн болзол: Нэг оролцогч нэг л бүтээлээ ирүүлэх боломжтой. Бүтээлийн оролцогч заавал ганцаараа байх шаардлагагүй, хамтын /групп/ байж болно. (*Нэг групп 3-аас дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй байх ба нэг группээс зөвхөн нэг бүтээл хүлээж авна.)
(6) Шилдэг бүтээл: Зохион байгуулах хорооны шалгаруулалтанд шалгарсан 3 бүтээлийн эзэд Япон Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх “JENESYS 2.0” хөтөлбөрт хамрагдан, 11 дүгээр сарын 30-ны өдөр Япон Улсын Хёого мужийн Минами-Аважи хотод нээлтээ хийх “Азийн Хүүхдийн Олон Улсын Киноны VII наадам”-д оролцох эрх олгогдохоор төлөвлөж байна.
“Азийн Хүүхдийн Олон Улсын Киноны наадам”
Монгол дахь урьдчилсан шалгаруулалт зохион байгуулах хороо
Холбоо барих утас: 99142628 /Д.Одсүрэн/
88019699 /О.Энхжавхлан/