Нүүр хуудас>Шинэ мэдээ

 

Долдугаар “Олон Улсын Манга-гийн шагнал”-ын бүртгэл эхэллээ

 

 “Олон Улсын Манга-гийн шагнал” бол гадаадын улс орнуудад манга-гийн соёлыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй манга зураачдыг урамшуулах зорилго бүхий Япон Улсын Гадаад Хэргийн сайд Т. Асо (тухайн үед)-гийн санаачилсан шагнал юм. Энэхүү шагнал нь анх 2007 оны 5 сард үүссэн ба өнөөг хүртэл жил бүр зохион байгуулагдаж ирсэн билээ. Энэ жил “Долдугаар Олон Улсын Манга-гийн шагнал”-ын шалгаруулалт албан ёсоор зохион байгуулагдахаар болсныг дуулгахад таатай байна.


 Ирсэн бүтээлүүд дотроос хамгийн шилдэг нэг бүтээлд “Олон Улсын Манга-гийн Тэргүүн байрын шагнал”, мөн удаах сонгогдсон 3 бүтээлд “Олон Улсын Манга-гийн Тусгай байрын шагнал” -ыг тус тус гардуулна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Дэлгэрэнгүй удирдамжийг энд ( англи / япон )-ээс харна уу.

 

Бүртгэлийн хугацаа: 2013 оны 4 сарын 15 өдрөөс  5 сарын 20 өдрийн 17:00 цаг хүртэл
Бүтээл хүлээж авах газар: Японы Элчин сайдын яам