Нүүр хуудас>Шинэ мэдээ
8 дахь удаагийн "Олон улсын МАНГА шагнал"-ын шагнал гардуулах ёслол
Японы Гадаад хэргийн яамны "Иикүра" ордноо явагдлаа
2 дугаар сарын 12-ны өдөр 8 дахь
удаагийн “Олон улсын МАНГА шагнал”-ын шагнал гардуулах ёслол Токио хотод
байрлах Японы Гадаад хэргийн яамны “Иикүра” ордноо явагдлаа. Энэхүү арга
хэмжээг Манга буюу Японы комик урлагийг гадаад орнуудад дэлгэрүүлэхэд хувь
нэмрээ оруулж буй уран бүтээлчдийг шагнан урамшуулах зорилгоор Японы Гадаад
хэргийн яамнаас зохион байгуулдаг бөгөөд энэ жил 8 дахь удаагаа зохион
байгуулагдсан нь энэ юм. Энэ жил дэлхийн 46 улс болон бүс нутгаас нийт 317 уран
бүтээлч оролцож, үүнээс Монголын зураач, уран бүтээлч Намбаралын Эрдэнэбаярын
“Бумбардай” бүтээл тэргүүн байранд шалгарлаа. “Бумбардай” нь одоогоор 9-р
цуврал хүртлээ хэвлэгдээд байгаа бөгөөд, монголын уламжлалт нүүдлийн соёлыг
хамгаалахын ач холбогдлыг хүүхэд багачуудад ойлгуулахыг зорин нийт 108 цуврал номыг
хэвлэхээр төлөвлөж байгаа аж.
Н. Эрдэнэбаяр нь 2004 оноос Манга бүтээж
эхэлсэн бөгөөд 2005 онд “300 тайчууд” бүтээл нь түүнийг мэргэжлийн Манга
зохиогч болохыг харуулсан юм. Мөн 2011 онд бүтээсэн Эрлэг номун хааны отгон
хүүгийн адал явдлыг өгүүлэх “Бонгын адал явдал” нь олон нийтийн зүгээс өндрөөр
үнэлэгдэж, түүнийг төлөөлөх бүтээлүүдийн нэг болжээ.
Announcement of Winners for the Eighth International MANGA Award
Мэндчилгээ дэвшүүлж буй Н.Эрдэнэбаяр Өргөмжлөл ба цом гардуулсны дараа Гадаад
хэргийн дэд сайд Соноүра болон
Шүүгчдийн комиссын дарга Сатонака нарын хамт