Нүүр хуудас>Шинэ мэдээ
20 дахь удаагийн “Японоор хэн сайн ярих вэ” уралдаан
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Япон Хүний нөөцийн хөгжлийн төвөөс хамтран 20 дахь удаагийн “Японоор хэн сайн ярих вэ” уралдааны шалгаруулалтыг дараах А,Б гэсэн 2 ангилал, 3 үе шаттай явуулна. Үүнд Япон хэл сурч буй сурагч, оюутан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
А, Б хоёр ангилал тус бүр 1, 2, 3 болон тусгай байрын шагналтай бөгөөд эдгээр байр эзэлсэн суралцагч Япон улсад аялах эрхтэй болно.
1/ Оролцогчдод тавих болзол
- А.18-22 насны Монгол улсын иргэн бөгөөд, Их дээд сургуулийн оюутан
- Б.15-18 насны Монгол улсын иргэн бөгөөд, 10,11,12-р ангийн сурагч
- 2014 оны 11-р сарын 1-ний өдрийн байдлаар
- 6 сараас дээш хугацаагаар (тасралтгүй) Японд зорчсон болон 2014 оны 11-р сарын 1-нээс тооцож өнгөрсөн 5 жилд 1 долоо хоногоос дээш хугацаагаар (тасралтгүй) Японд зорчсон хүн уралдаанд оролцох боломжгүй
- Япон хэлний багш байж болохгүй
2/ Сэдэв
発見(はっけん)
3/ Шалгаруулалт
- 1-р үе шат /зохион бичлэг, япон хэлээр/
А ангиллын оролцогчид дээрх 2-т заасан сэдвээр зохион бичлэгийг японоор тусгай цаас (原稿(げんこう)用紙(ようし)) -ан дээр 3.5-аас дээш, 4-өөс доош хуудас буюу 1400-гаас 1600 үсэгт багтааж бичнэ (тусгай цаасан дээр хэрхэн бичих талаар доорх зааврыг үзнэ үү)
Б ангиллын оролцогчид 2-ын сэдвээр зохион бичлэгийг японоор тусгай цаас (原稿用紙) -н дээр 2-2.5 хуудас буюу 800-гаас 1000 үсэгт багтааж бичнэ
Заасан үсгийн хязгаараас дутуу, илүү гарсан тохиолдолд зохион бичлэгийг тооцохгүй болохыг анхаарна уу
①Бүртгэл: 11-р сарын 10-наас 11-р сарын 24-ний өдрийг дуустал (ажлын цагаар)
②Байр: Монгол-Япон төв /зохион бичлэгийг өөрийн биеэр авчрах буюу шуудангаар илгээж болно/
※Зохион бичлэг 11-р сарын 24-ний өдрийн 18 цаг гэхэд Монгол-Япон төвд хүрсэн байх ёстой
ⅰ Зохион бичлэгээ А4-ийн хэмжээний дугтуйнд хийж, дугтуй дээр өөрийн овог нэрийг бүтнээр, харьяалагдах сургууль, анги болон хамгийн найдвартай холбоо барьж болох утасны дугаарыг гаргацтай тодорхой бичсэн байна. Дээрх шаардлагыг хангаагүй материалыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу.
ⅱ Шуудангаар явуулах тохиолдолт доорх хаягаар явуулна уу.
Хаяг:Шуудангийн хайрцаг 46А-190, Улаанбаатар, Монгол улс
ⅲ Бүртгэл үнэгүй
Зөвхөн 2-р шатанд орох болзол хангасан хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ
- Зохион бичлэгийн тусгай цаас (原稿用紙(げんこうようし)) буюу А4-ийн 20×20 шоо нүд бүхий цаас хэрэглэнэ
- Босоогоор баруун талаас зүүн тал руу нэг нүдэнд нэг л үсэг бичнэ
- Нэг хуудас дээр 400 үсэг бичих боломжтой бөгөөд 400 үсэг тутам шинэ цаас хэрэглэнэ
- Догол мөрийг авахдаа шинэ мөрнөөс нэг нүд орхиж, 2 дах нүднээс бичнэ
- Цэг, таслал, жижиг үсэг зэргийг нэг үсгээр тооцож нэг нүдэнд багтаан бичнэ
- Баруун захад (нүд хэрэглэхгүй) овог нэр, харьяалал, холбоо барих утасны дугаарыг тодорхой бичнэ
【Зохион бичлэгийн тусгай цаас (原稿(げんこう)用紙(ようし)) хэрэглэх заавар】
Тусгай цаас (原稿用紙(げんこうようし))-ыг эндээс татаж болно
- 2-р үе шат /ярилцлагын шалгалт/
Өдөр, цаг: 11-р сарын 29-ний өдөр
Байр: Монгол-Японы төв
Зөвхөн 3-р үе шатанд орох болзол хангасан хүмүүст утсаар дүнг мэдэгдэнэ
- 3-р үе шат/“Японоор хэн сайн ярих вэ” уралдаан/
Өдөр цаг: 12-р сарын 13-ны өдөр /Бямба гариг/ 13:00 цагаас
Байр: Монгол-Японы төв
※Уралдааны өмнөх өдөр буюу 2014 оны 12-р сарын 12-ны өдрийн (баасан гариг) 17 цагаас бэлтгэл хийх тул заавал оролцох ёстойг анхаарна уу.
Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Монголын Япон хэлний багш нарын холбоо,
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн Төв