Нүүр хуудас>Шинэ мэдээ
"Японд суралцах тухай танилцуулга болон
мэдээллийн яармаг – 2014"
зохион байгуулна
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японд их дээд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэг, Монгол-Япон Хүний нөөцийн хөгжлийн төв (Монгол-Японы төв), Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Монгол улсын их сургуультай хамтран 2014 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд “Японд суралцах тухай танилцуулга болон мэдээллийн яармаг-2014”-ийг Монгол-Японы төв дээр зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд ирж оролцсоноор Японд суралцах тухай болон тэтгэлгийн талаар мэдээлэл авахаас гадна Японы алдартай 9 их сургуулийн төлөөлөгчид оролцох тул тухайн сургуулийн төлөөлөгчдөөс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжтой.
Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Цагийн хуваарь :
2014/10/11 (Бямба гараг)
①10:00 ~10:20 Нээлт
②10:20~13:00 Японд суралцах тухай танилцуулга
③13:00~15:00 Их сургуулиудын танилцуулга / Ганцаарчилсан зөвлөгөө
④15:00~17:30 Японд суралцах тухай танилцуулга / Ганцаарчилсан зөвлөгөө
2014/10/12 (Ням гараг)
①11:00~17:30 Ганцаарчилсан зөвлөгөө /Их танхимд/
②11:00~13:00 Их сургуулиудын танилцуулга
Ганцаарчилсан зөвлөгөө өгөх Их, Дээд сургуулиуд:
Зохиогдох газар : Монгол-Японы төв
Агуулга:
- Японы их дээд сургуульд элсэн суралцах тухай тайлбар, танилцуулга
- Японы Засгийн газрийн тэтгэлэгт хөтөлбөрийн тогтолцоо, шалгалт, аргачлал
- Монгол-Японы төвөөс авсан Японд суралцах тухай мэдээллийн танилцуулга
- Японд их дээд сургууль төгсөгчдийн яриа
- Японд суралцахтай холбоотой асуулт хариулт гэх мэт
Зохион байгуулагч:
- Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам
- Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO)
- Японд их дээд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (JUGAMO)
- Монгол-Япон хүний нөөцийн хөгжлийн төв (Монгол-Японы төв)
- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
- Монгол улсын их сургууль
Жич: ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ
/Дэлгэрэнгүйг доорх постероос харна уу/

