Нүүр хуудас>Виз>Тусгай ангиллын виз /Япон улсын иргэний гэр бүл зэрэг/

 

ТУСГАЙ АНГИЛЛЫН ВИЗ /Япон улсын иргэний гэр бүл зэрэг/

 

   Япон улсын иргэнтэй гэр бүл болсон хүн, мөн япон улсын иргэншил бүхий  эцэг, эхээс төрсөн хүүхэд нь энэхүү “Япон улсын иргэний гэр бүл зэрэг” гэсэн ангилалд хамаарна. Харин гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд, мөн өргөмөл хүүхэд бол үүнд хамаарахгүй тул тус хуудасны төгсгөлд байгаа анхаарах зүйлсээс  харна уу.

 

ҮНДСЭН МАТЕРИАЛ

 

1. Гадаад паспорт 
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./

2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./

4. Монгол улсын иргэний үнэмлэх /эх хувь ба хуулбар/

 

МЭДҮҮЛЭГЧ НЬ ЯПОН УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛСОН ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД

 

1. Япон улсын иргэнтэй гэр бүл болсныг батлах бичиг баримт

1.1. Тухайн япон улсын иргэний Угийн бичгийн хуулбар /戸籍謄本/
-- Хуулбарыг сүүлийн 3 сарын дотор авсан байна.
-- Угийн бичигт мэдүүлэгчтэй гэр бүл болсон тухай тусгаж амжаагүй байх тохиолдолд визний мэдүүлгээ өгөхдөө Япон улсын хуулийн дагуу гэрлэлтийн бүртгэлээ хийлгэх шаардлагатай.

1.2. Монгол улсын гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

 

2. Батлан даалтын бичиг
/Эндээс татаж бөглөнө үү. Батлан даалтын бичгийг Японд оршин суугаа гэр бүлийн хүн гаргах шаардлагатай бөгөөд хэрэв гэр бүлийн хүн нь Монголд оршин суугаа тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албанд хандана уу./

 

3. Урилга /Эндээс татаж бөглөнө үү./

 

4. Амьжиргааны эх үүсвэрээ хамтдаа бүрдүүлдэг хүний ажил болон орлогын эх үүсвэрийг нотлох бичиг баримт

 

4.1. Ажлын газрын тодорхойлолт

4.2. Орлогыг тодорхойлох бичиг баримт /дор дурдсанаас аль нэг нь байж болно./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Орлогын тодорхойлолт /所得証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар ногдуулалтын тодорхойлолт /課税証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Татварын алба/税務署/-нд өгсөн “Татварын тайлан /確定申告書/”-гийн хуулбар /Татварын албанаас авна. Заавар тамгатай байна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар төлөлтийн тодорхойлолт /納税証明書様式その2/” /Татварын алба/税務署/-наас авна./
-- Тухайн хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
-- Тухайн хүний нэр дээрхи банкны дансны дэвтрийн хуулбар

 

5. Тухайн япон улсын иргэний Оршин суугчийн бүртгэл /住民票/
-- Гэр бүлийн бүх гишүүний нэр, холбогдох бусад мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
-- Бүртгэгдсэн бүх мэдээллийг товчлохгүйгээр хэвлүүлсэн байна.
-- Хэрэв гэр бүлийн хүн нь Монголд оршин суугаа тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албанд хандана уу.

 

6. Үерхэж байх үеэс авахуулаад гэр бүл болох хүртэлх хугацаандаа хамтдаа авахуулсан гэрэл зургууд /өөрт байгаа зурагнуудыг үзүүлэх/

 

мэдүүлэгч нь ЯПОН УЛСЫН ИРГЭНШИЛ БҮХИЙ ЭЦЭГ, ЭХЭЭС ТӨРСӨН ХҮҮХЭД БАЙХ ТОХИОЛДОЛД БҮРДҮҮЛЭХ бичиг баримтУУД

 

1. Япон улсын иргэний хүүхэд байхыг батлах бичиг баримт

1.1. Тухайн япон улсын иргэний Угийн бичгийн хуулбар /戸籍謄本/

1.2. Эцэг эхийн Монгол улсын гэрлэлтийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

1.3. Мэдүүлэгч /хүүхэд/-ийн Монгол улсын төрсний гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

 

2. Эцэг буюу эхийн ажил болон орлогын эх үүсвэрийг нотлох бичиг баримт

2.1. Ажлын газрын тодорхойлолт

2.2. Орлогыг тодорхойлох бичиг баримт /дор дурдсанаас аль нэг нь байж болно./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Орлогын тодорхойлолт /所得証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар ногдуулалтын тодорхойлолт /課税証明書/” /Орон нутгийн захиргааны байгууллагаас авна./
-- Татварын алба/税務署/-нд өгсөн “Татварын тайлан /確定申告書/”-гийн хуулбар /Татварын албанаас авна. Заавар тамгатай байна./
-- Жилийн нийт орлогын дүн бүхий “Татвар төлөлтийн тодорхойлолт /納税証明書様式その2/” /Татварын алба/税務署/-наас авна./
-- Эцэг буюу эхийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
-- Эцэг буюу эхийн нэр дээрхи банкны дансны дэвтрийн хуулбар

 

3. Батлан даалтын бичиг
/Эндээс татаж бөглөнө үү. Батлан даалтын бичгийг Японд оршин суугаа мэдүүлэгчийн эцэг буюу эх нь гаргах шаардлагатай бөгөөд хэрэв эцэг буюу эхнэр нь Монголд оршин суугаа тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албанд хандана уу./

 

4. Урилга /Эндээс татаж бөглөнө үү./

 

5. Эцэг эхийн Оршин суугчийн бүртгэл /住民票/
-- Гэр бүлийн бүх гишүүний нэр, холбогдох бусад мэдээллийг тусгасан байх шаардлагатай.
-- Бүртгэгдсэн бүх мэдээллийг товчлохгүйгээр хэвлүүлсэн байна.
-- Хэрэв эцэг эх нь Монголд оршин суугаа тохиолдолд тус ЭСЯ-ны Консулын албанд хандана уу.

 

6. Эцэг эхийн үерхэж байх үеэс авахуулаад гэр бүл болон хүүхэд төрөх хүртэлх хугацаандаа хамтдаа авахуулсан гэрэл зургууд /өөрт байгаа зурагнуудыг үзүүлэх/

 

 

 

Анхаарах зүйлс :


-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.


-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.


-- Материалыг шалгах явц болон үр дүнгээс шалтгаалан Япон улсын Хууль зүйн яамнаас олгодог “Оршин суух зөвшөөрөл /ОСЗ/”-ийг шаардах тохиолдол байж болзошгүй бөгөөд энэ тохиолдолд ОСЗ-ийг авсны дараа дахин виз мэдүүлэх шаардлагатай.


-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.

 

--Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.