“ДАМЖИН ӨНГӨРӨХ” ангиллын виз
ҮНДСЭН МАТЕРИАЛ
1. Гадаад паспорт
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./
2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./
3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД
Дамжин өнгөрөх онгоцны тийз ба тийз худалдан авсан төлбөрийн баримт, аль эсвэл захиалгын хуудас /эх хувь ба хуулбар/
-- Хамгийн сүүлд зорчих улс нь визтэйгээр зорчих улс байвал, тухайн улсын визийг авсан байна.
Анхаарах зүйлс :
-- “Дамжин өнгөрөх” ангиллын виз нь, гуравдагч орон руу зорчих замдаа Япон улсын хилийг нэвтрэн, нисэх онгоцны буудлын ойр орчмын зочид буудал зэрэгт түр хугацаагаар байрлах тохиолдолд олгогддог ба нисэх буудлын ойр орчмын тодорхой нутаг дэвсгэрт аялаж зугаалах, худалдан авалт хийх, амрахыг зөвшөөрдөг. Харин садан төрөл, найз нөхөд, бизнесийн холбоо бүхий хүмүүстэй уулзах, нисэх буудлаас зайдуу газар аялах, мөн дараагийн улс руу явах эхний нислэгээс бусад нислэгээр явах тохиолдолд “дамжин өнгөрөх” ангиллын визийн нөхцөлд хамаарахгүй.
-- “Дамжин өнгөрөх” ангиллын виз нь нэг удаагийн /хүчинтэй хугацаа нь 3 сар/, хоёр удаагийн /хүчинтэй хугацаа нь 4 сар/ гэсэн хоёр төрөлтэй. Японд байх хугацаа нь Япон улсын хилийг нэвтэрснээс хойш 15 хоног байна.
-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.
-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.
-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.