Нүүр хуудас>Виз >

 


БОГИНО ХУГАЦААНЫ ОЛОН УДААГИЙН ВИЗ

 

   

ҮНДСЭН ШАЛГУУР

Үндэсний энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэн бөгөөд дараах 3 үндсэн шалгуурын аль нэгийг хангаж буй хүн богино хугацааны олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. Үүнд:

 

 

ҮНДСЭН МАТЕРИАЛ

 

1. Гадаад паспорт 
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./

2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./

4. Асуулгын хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН ТАЛААРХ БИЧИГ БАРИМТ БОЛОН БУСАД МАТЕРИАЛ

1.  Виз мэдүүлэгчийн эрхэлж буй ажил, албан тушаал зэргийг нотлох бичиг баримт /Дараах бичиг баримтын аль нэг/


2. Виз мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

3. Виз мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/

4. Үндсэн шалгуурын  ① болон ③-ыг хангаж буйг нотлох материал

5. Аяллын хөтөлбөр
Загварыг эндээс татаж аваад байрлах газар /зочид буудлын нэр/, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичнэ үү.



6. Визийн хариуг шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. /Үүнд: Зорчих зардлыг хариуцах компанийн татвар төлөлтийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт/

 

 

Анхаарах зүйлс :


-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.


--
Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз худалдаж авахгүй байхыг зөвлөж байна.


-- Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг удаагийн виз олгох тохиолдол байж болохыг анхаарна уу.


-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.


-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.