Нүүр хуудас>Виз > Аяллын зорилгоор зорчих

 

“БОГИНО ХУГАЦАА” ангиллын виз
-- АЯЛЛЫН зорилгоор зорчих

 

 

ҮНДСЭН МАТЕРИАЛ

 

1. Гадаад паспорт 
 /Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./

 

2. Мэдүүлгийн хуудас
 /Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

 

3. Цээж зураг
 /4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./

 

4. Асуулгын хуудас
 /Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./

 

МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД

1. Мэдүүлэгчийн эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дор 1.1-1.4.-д дурдсанаас аль нэг нь байж болно./

1.1. Ажлын газрын тодорхойлолт
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.

1.2. Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан зэрэг/

1.3. Оюутан бол сургуулийн тодорхойлолт

1.4. Тэтгэврийн насны хүн бол тэтгэврийн дэвтэр /эх хувь ба хуулбар/

 

2. Мэдүүлэгчийн ажлын газар (компани/байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

 

3. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

 

4. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
------- Мэдүүлэгч нь дараахь компани/байгууллагад хэлтсийн даргаас дээш албан тушаал эрхэлж буй бол, 3, 4-д заасан бичиг баримт шаардагдахгүй.
------- Төр засгийн байгууллага /яам, тамгын газар, агентлаг, орон нутгийн захиргаа/
------- Төрийн өмчит компани
------- Их дээд сургууль /удирдах албан тушаалтан. Багш бол Дэд Профессороос дээш цолтой/
------- Төрийн төсвийн байгууллага /эрдэм шинжилгээний хүрээлэн, музей зэрэг/
------- Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн салбар /тус компанитай хамтарсан компани, охин компани, төлөөлөгчийн газар зэрэг байж болно/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
-- Мэдүүлэгч өөрийн нэр дээрхи дансгүй бол доор дурдсан 5.-д хамрагдах хүнд тооцогдох бөгөөд өөрийн нэр дээр шинээр данс нээх шаардлагагүй.

 

5. Зардлыг бусад хүн хариуцах тохиолдолд шаардлагатай бичиг баримт
 Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.

5.1. Мэдүүлэгчийн эцэг эх, эхнэр/нөхөр, ах/эгч дүү нь зардлыг хариуцах

5.1.1. Зардал хариуцах хүний эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дээр дурдсан 1.-тэй адилаар бэлтгэнэ үү./

5.1.2. Зардал хариуцах хүний ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

5.1.3. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

5.1.4. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.

5.1.5. Зардал хариуцах хүн мэдүүлэгч хоёрын хоорондын хамаарлыг  тодорхойлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг/ /эх хувь ба хуулбар/

 

5.1.-д хамрагдсан хүн 5.2.-г алгасан 6.-д шилжинэ үү.

 

5.2. Мэдүүлэгчийн найз нөхөд, танил нь зардлыг хариуцах

5.2.1. Зардал хариуцах хүний эрхэлдэг ажил, албан тушаал зэргийг тодорхойлох бичиг баримт /дээр дурдсан 1.-тэй адилаар бэлтгэнэ үү./

5.2.2. Зардал хариуцах хүний ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/

5.2.3. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт

5.2.4. Зардал хариуцах хүний нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.

5.2.5. Зардал хариуцах хүний өргөдөл /загвар чөлөөтэй/
Тухайн мэдүүлэгчтэй ямар хамааралтай болох, хэзээ яаж танилцсан, зардлыг хариуцах болсон шалтгааны талаар тодорхой бичнэ үү.

 

6. Аяллын хөтөлбөр
 Загварыг эндээс татаж аваад байрлах газар /зочид буудлын нэр/, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичнэ үү.

 

7. Онгоцны тийзийн захиалгын хуудас
 Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.

 

8. Бусад материал
 Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд : компани/байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, өмнө эзэмшиж байсан паспорт, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/ зэрэг.

 

 

Анхаарах зүйлс :


-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.


-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.


-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.