Энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох тухай
1. 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ш. Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох болсон тухай мэдээлэл хийсэн билээ.
2. Үүний дагуу Япон улсын Засгийн газар "Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх" бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яаманд "Богино хугацааны олон удаагийн виз" олгож эхлэх болов.
3. Энэхүү олон удаагийн виз олгохдоо тодорхой нөхцөл шаардлага тавих ба виз мэдүүлэгч нь тус ЭСЯ-ны цахим хуудас (http://www.mn.emb-japan.go.jp/index.htm) - тай танилцаж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн виз мэдүүлнэ үү. "Богино хугацааны олон удаагийн виз"-ийн талаархи мэдээллийг 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн үдээс хойшдоо багтаан тус ЭСЯ-ны цахим хуудаст байршуулах болно.