Нүүр хуудас>Виз >Хуучин автомашин, бараа бүтээгдэхүүн импортлох зорилгоор зорчих
“БОГИНО ХУГАЦАА” ангиллын виз
-- ХУУЧИН АВТОМАШИН, БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ИМПОРТЛОХ зорилгоор зорчих
Хуучин автомашин, сэлбэг, дугуй, хувцас, цахилгаан хэрэгсэл, дахивар бүтээгдэхүүн худалдан авч импортлох тохиолдолд энэ ангилалд хамаарна.
ҮНДСЭН МАТЕРИАЛ
1. Гадаад паспорт
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./
2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж, ар өвөргүй хэвлэнэ үү./
3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
МЭДҮҮЛЭГЧИЙН ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД
Мэдүүлэгчийн эрхэлж буй ажлын нөхцлөөс шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй байна. Тохирох хэсгийг сонгоно уу.
1.1. Мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдэхүүн борлуулдаг компанийн эзэн байх, аль эсвэл ажилтан байх тохиолдолд
1.1.1. Мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт
1.1.2. Мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
-- Тухайн компанийн нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
-- Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /хуучин автомашин, сэлбэг, дугуй, хувцас, цахилгаан хэрэгсэл, дахивар бүтээгдхүүн худалдан авч импортлох зэрэг/, томилолтын хугацаа, томилогдон ажиллах компанийн тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг мэдүүлэгчийн харьялах Монгол талын компани хариуцах тухай тодорхой дурдсан байна.
-- Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс татаж авч болно./
1.1.3. Мэдүүлэгчийн харьяалах компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/
1.1.4. Мэдүүлэгчийн харьяалах компанийн өмнөх тайлант оны татвар төлөлтийн тодорхойлолт
1.1.5. Мэдүүлэгчийн харьяалах компанийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
1.1.6. Мэдүүлэгчийн харьяалах компанийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
1.1.7. Мэдүүлэгчийн харьяалах компанийн хуучин автомашин зэргий худалдан авалт-импортыг нотлох бичиг баримт /хамгийн сүүлчийн экспортын зөвшөөрөл /輸出許可証/, импортын зөвшөөрөл, падаан, каргоны тооцооны бичиг зэргийн хуулбар /5-6 хуудас/. Эх хувийг мэдүүлсэн тохиолдолд виз шалгаж шийдвэрлэсний дараа буцаан олгоно./
1.1.-д хамрагдсан хүн 1.2.-г алгасан 2.-д шилжинэ үү.
1.2. Мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдхүүнийг хувиараа импортлон борлуулдаг тохиолдолд
1.2.1. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
1.2.2. Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
-- Банкны тодорхойлолт ба хуулгыг зөвхөн тухайн банкнаас гаргуулж авна уу.
-- Өөрийн хүсэлтээр хоёр ба түүнээс дээш банкны тодорхойлолт, хуулга болон орлогоо тодорхойлох бусад бичиг баримтыг мэдүүлж болно.
1.2.3. Мэдүүлэгч нь хуучин бараа бүтээгдхүүн борлуулдаг дэлгүүртэй бол, зөвшөөрлийн бичиг, гэрчилгээ, түрээсийн гэрээ зэрэг бичиг баримт /эх хувь ба хуулбар/
1.2.4. Мэдүүлэгчийн хуучин автомашин зэргийн худалдан авалт-импортыг нотлох бичиг баримт /хамгийн сүүлчийн экспортын зөвшөөрөл /輸出許可証/, импортын зөвшөөрөл, падаан, каргоны тооцооны бичиг зэргийн хуулбар /5-6 хуудас/. Эх хувийг мэдүүлсэн тохиолдолд виз шалгаж шийдвэрлэсний дараа буцаан олгоно./
2. Япон талын уригч компанийн урилга /Эндээс загварыг татаж авч болно./
3. Япон талын уригч компанийн батлан даалтын бичиг /Эндээс загварыг татаж авч болно./
4. Аяллын хөтөлбөр
Загварыг эндээс татаж аваад байрлах газар /зочид буудлын нэр/, хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичнэ үү.
5. Япон талын уригч компаний улсын бүртгэлийн тухай мэдээлэл
-- “Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /登記簿謄本/”-ын оронд, “Компанийн өнөөгийн байдлын бүх мэдээллийн баримт бичиг /現在事項全部証明書/” байж болно.
-- Мэдүүлэгч тус бүрээс компанийн улсын бүртгэлийн тухай бичиг баримтыг заавал авдаг байсан бол, цаашид Япон талын уригч компаний ачааллыг хөнгөвчлөх үүднээс дээрхи бичиг баримтыг зөвхөн жилд 2 удаа /1, 7 дугаар сарын байдлын/ эх хувийг мэдүүлэх болгов. Мэдүүлсэн эх хувь нь хагас жилийн хугацаанд хүчинтэй гэж тооцох бөгөөд хүчинтэй хугацаанд дахин виз мэдүүлэх тохиолдолд зөвхөн хуулбарыг мэдүүлбэл болно. /Дугаар, олгосон огноо зэргийг эх хувьтай тулгасны үндсэн дээр хүлээн авна/. Мөн, хэд хэдэн мэдүүлэгч цугтаа мэдүүлэх тохиолдолд, дундаа нэг хуулбараар мэдүүлж болно. Япон талын уригч компаниас ирүүлсэн хуулбарыг бусдад өөр зорилгоор ашиглуулахгүйн тулд, удирдах ажилтны гарын үсэг, компаний тамга зэргийг тухайн хуулбар дээр дарахыг зөвлөж байна. /Тиймээс компаний тамга бүхий хуулбарыг дахин хуулбарласан байвал хүлээн авахгүй./
-- Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол зөвхөн “Кайша Шикихоо” /会社四季報/ номын холбогдох хуудсын хуулбар байж болно.
-- Уригч тал нь аж ахуйн нэгж бус хувь хүн байх тохиолдолд, тус ЭСЯ-нд хандана уу.
6. Бусад материал
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд: уригч тал руу мөнгө шилжүүлсэн падаан, ажлын газрын үнэмлэх/эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/
Анхаарах зүйлс :
-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.
-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.
-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.
--Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.