“БОГИНО ХУГАЦАА” ангиллын виз
-- БИЗНЕСИЙН ЗОРИЛГООР ОЛОН УДАА зорчих
Мэдүүлэгч нь дараах компани/байгууллагад хэлтсийн даргаас дээш албан тушаал эрхэлж буй бол олон удаагийн виз мэдүүлэх боломжтой. Олон удаагийн виз олгогдсон хүний гэр бүлийн гишүүн /эхнэр, нөхөр/ болон хүүхэд нь мөн адил олон удаагийн виз мэдүүлэх боломжтой.
-- Төрийн өмчит компани
-- Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийн салбар /тус компанитай хамтарсан компани, охин компани, төлөөлөгчийн газар зэрэг байж болно/
-- Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанитай байнгын хэлцэлтэй компани
-- “Монгол-Японы бизнес байгууллагуудын нийгэмлэг /モンゴル日本人商工社連絡会/”-ны гишүүн болох Японы аж ахуйн нэгжтэй байнгын хэлцэлтэй компани
Дээр зааснаас гадна зарим тохиолдолд олон удаагийн виз олгох явдал байж болох тул тус ЭСЯ-ны Консулын албанд хандан тодруулна уу.
ҮНДСЭН МАТЕРИАЛ
1. Гадаад паспорт
/Хоёроос доошгүй хоосон хуудастай байна./
2. Мэдүүлгийн хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./
3. Цээж зураг
/4.5х4.5 см хэмжээтэй 1 хувь. Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байна./
4. Асуулгын хуудас
/Эндээс татаж бөглөнө үү. Ар өвөргүй хэвлэнэ үү./
МЭДҮҮЛЭГЧ БОЛОН КОМПАНИЙ ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД
Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.
1.1. Мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага зорчих зардлыг хариуцах
1.1.1. Мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт
1.1.2. Мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
-- Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг/, томилолтын хугацаа, томилогдон ажиллах компани/байгууллагын тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага хариуцах тухай тодорхой дурдсан байна.
-- Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс татаж авч болно./
1.1.3. Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/
1.1.-д хамрагдсан хүн 1.2.-г алгасан 2.-д шилжинэ үү.
1.2. Япон талын уригч компани/байгууллага зорчих зардлыг хариуцах
1.2.1. Мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт
1.2.2. Мэдүүлэгчийн ажлын газрын албан томилолтын бичиг /загвар чөлөөтэй/
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
-- Албан томилолтын бичигт, мэдүүлэгчийн тухай мэдээлэл /овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго /бизнесийн уулзалт хийх, гэрээ хэлэлцээр байгуулах, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг/, томилолтын хугацаа, томилогдон ажиллах компаний тухай мэдээлэл /нэр, хаяг, утасны дугаар, хариуцсан хүний овог нэр, албан тушаал зэрэг/, мөн томилолтын зардлыг Япон талын уригч компани/байгууллага хариуцах тухай тодорхой дурдсан байна.
-- Ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичгийг хамтатган бичиж болно. /Эндээс загварыг татаж авч болно./
1.2.3. Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь ба хуулбар/
1.2.4. Япон талын уригч компани/байгууллагын урилга
-- Загвар чөлөөтэй, япон хэл дээр байж болно. /Эндээс загварыг татаж авч болно./
-- Зорчих зардал хариуцах тухай, мөн олон удаагийн виз мэдүүлэх тухай тодорхой тусгасан байна.
1.2.5. Япон талын уригч компани/байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /登記簿謄本/ /эх хувь ба хуулбар/
-- Уригч тал нь Японы хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани бол зөвхөн “Кайша Шикихоо” /会社四季報/ номын холбогдох хуудсын хуулбар байж болно.
-- Уригч тал нь аж ахуйн нэгж бус хувь хүн бол үйл ажиллагааны танилцуулгыг эндээс татаж авч бөглөнө.
2. Бусад материал
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд: компани/байгууллагын өмнөх жилийн татвар төлөлтийн тодорхойлолт, компани/байгууллагын нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт ба хуулга /сүүлийн 3 сараар/, ажлын газрын үнэмлэх/эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь ба хуулбар/, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, батлан даалтын бичиг, урилга, аяллын хөтөлбөр гэх мэт.
ОЛОН УДААГИЙН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН ЭХНЭР, НӨХӨР, ХҮҮХЭД НЬ ОЛОН УДААГИЙН ВИЗИЙГ ЦУГ МЭДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
1. Үндсэн материал
2. Олон удаагийн виз мэдүүлэгч, тухайн гэр бүлийн гишүүн хоёрын хоорондын хамаарлыг тодорхойлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг/ /эх хувь ба хуулбар/
ОЛОН УДААГИЙН ВИЗТЭЙ ХҮНИЙ ЭХНЭР, НӨХӨР, ХҮҮХЭД НЬ ОЛОН УДААГИЙН ВИЗИЙГ ТУСДАА МЭДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТУУД
1. Үндсэн материал
2. Олон удаагийн виз эзэмшигчийн паспортын хуулбар /зөвхөн овог нэр, олон удаагийн виз бүхий хуудас байж болно/
3. Олон удаагийн виз мэдүүлэгч, тухайн гэр бүлийн гишүүн хоёрын хоорондын хамаарлыг тодорхойлох бичиг баримт /төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг/ /эх хувь ба хуулбар/
Анхаарах зүйлс :
-- Бүрдүүлсэн бичиг баримт дутуу тохиолдолд хүлээж авахгүй тул зорчих өдөр болон виз олгогдох хугацааг сайтар нягтлан тооцсоны үндсэн дээр мэдүүлнэ үү.
-- Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан нэг удаагийн виз олгох тохиолдол байж болохыг анхаарна уу.
-- Бүрдүүлсэн материалыг буцаахгүй тул бичиг баримтын эх хувийг хуулбарын хамт авч ирнэ үү.
-- Шаардлагатай гэж үзвэл, дээр дурдсанаас бусад бичиг баримтыг гаргуулж болзошгүйг анхаарна уу.
--Татгалзсан хариу гарсан тохиолдолд тийз буцаах зардлыг тус ЭСЯ хариуцахгүй тул хариу гарахаас өмнө тийз бичүүлэхгүй байхыг анхаарна уу.