Нүүр хуудас>
Япон улсын гадаад бодлого>Япон улсын гадаад бодлого
Халим агнах тухай Японы ГХЯ-ны баримталж буй байр суурь
Халим агнуурт хандах олон улсын хандлага урьдын адил ширүүн байгаа бөгөөд ялангуяа өрнөдийн орнуудад халим агнуурын эсрэг үзэл баримтлал Парламент болоод Засгийн газарт хүчтэй нөлөөлж байна.
Халим агнахыг эсэргүүцэгч орнууд гол төлөв багтдаг ОУХАХ (Олон улсын халим агнуурын хороо)-гоор Японы байр суурийг хүлээн зөвшөөрүүлэх нь амаргүй юм. Харин халим нь далайн амьтдын баялгийн нэг бөгөөд шинжлэх ухааны үндэстэй зөв зохистой хамгаалахын сацуу ашиг шимийг хүртэхийг зөв гэж манай улс үздэг. Энэ үндсэн зарчимд тулгуурлан ОУХАХ-ны дараачийн их хурлаар холбогдох орнуудад Японы баримталж буй байр суурийг ойлгуулахаар шургуу чармайх болно.
Халимны төрлийг зөв зохистой хамгаалан хяналт тавихад халим агнаж судлах нь зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс ч манай улс зөвхөн тоо толгой олон халимны төрлийг судалгаанд зориулж агнадаг. Японы ГХЯ халим агнуурын судалгааны үндэслэл, ач холбогдлын талаар ойлгохыг бусад улсаас хүсч ирсэн бөгөөд цаашид ч тавьсаар байх болно.