Япон Тэнгисийн нэршлийн асуудлаар
“Япон Тэнгис” нь олон улсын хэмжээнд баталгаажсан цорын ганц нэр юм. Япон Тэнгис хэмээх нэршлийн талаарх үндэслэлгүй үзэл баримтлалын эсрэг Япон улс няцаалт хийхийн зэрэгцээ энэ нэршлийг хэвээр нь авч үлдэхийн төлөө олон улсын хамтын нийгэмлэгт хандан энэ асуудлаар үнэн зөвөөр ойлгон, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.
Япон улсын энэхүү үзэл баримтлалыг олон улсын хамтын нийгэмлэг, Нэгдсэн Үндэстний Байгууллага болоод ихэнхи олон улсын байгууллагууд ч хүлээн зөвшөөрсөн.
1990 –ээд оны эхээр гэнэт БНСУ зэрэг нэг хэсэг улс Япон Тэнгис хэмээх нэрийг эсэргүүцэх болсон боловч үүнд ямарваа нэг үндэслэл байхгүй тул Япон улс үүний эсрэг хатуу няцаалт хийж байна.
Өнөөдөр НҮБ болон АНУ-ын засгийн газар Япон Тэнгис хэмээх нэршлийг албан ёсооор хэрэглэж байна. Мөн Япон Тэнгис хэмээх нэршил нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц нэр гэдгийг Япон улсын Гадаад хэргийн яамнаас явуулсан дэлхийн улс орны эртний газрын зургийн судалгаагаар ч тодорхой болсон юм. Сүүлийн үед БНСУ-ын Засгийн газраас явуулсан судалгааны дүнд өөрсдийн үзэл баримтлалын зарим хэсгийг буцаан өөрчлөх болсон байна.
Энэ талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу. (Англи хэл)