Байгаль орчны хамгаалалт
Орчин їед амьдрал улам тансаг, ая
тухтай болохын хирээр хїмїїс аливаа юмыг нэг л удаа ашиглаад тєдєлгїй тїїнийгээ
хаана ч хамаагїй хаяж орхих
хандлагатай болжээ. Їїнээс їїдэн агаар, ус бохирдох, байгаль орчин сїйдэх,
дэлхийн цаг агаар дулаарах, хог хаягдал тоймгїй ихсэх зэргээр байгаль орчинд
нєлєєтэй єдий тєдий асуудал бий болж байна. Байгаль орчныг хамгаалах нь Япон
улс тєдийгїй дэлхий дахины хувьд чухал зорилт мєн. Японы ард тїмэн засгийн
газрынхаа удирдлага дор байгаль орчноо хамгаалах талаар асар их хїчин чармайлт
тавин ажиллаж байна.
Орчин їеийн аж амьдрал элбэг тансаг
болсны улмаас асар их хог хаягдал хуримтлагдаад байна. Хогийг зїгээр л газарт
булж орхиод байвал эцэст нь хогон уулнууд їїсэх нь гарцаагїй. Бид одоо дахин
боловсруулалтын нийгэм бїтээх буюу аливааг зохистой хэрэглэхэд суралцаж,
хэрэглэж дууссанаа хаяхын оронд дахин боловсруулан ашигладаг болох ёстой. Хог
хаягдлыг багасгах, хэрэглэж дууссанаа дахин боловсруулах талаар Япон улс асар
их дэвшилд хїрч, ялангуяа лааз, хуванцар лонх зэргийг гарамгай сайнаар дахин
боловсруулж байна.
Ая тухтай амьдралд цахилгаан, шатдаг
хий, бензин гэх зэрэг эрчим хїчний эх їїсвэр ихээхэн шаардлагатай. Цахилгаан
їйлдвэрлэх, нефть, нїїрсээр машин техникийг ажиллуулахад агаарт нїїрс хїчлийн
давхар исэл болон бусад хий хуримтлагдан, дэлхийн цаг агаар дулаарах, агаар
бохирдох шалтгаан болж байна. Дэлхийн цаг агаар дулаарах гэдэг нь нийт дэлхий
даяар агаарын температур ихсэнэ гэсэн їг юм. 1997 онд Японы Киото хотод болсон
дэлхийн цаг агаарын дулааралтаас сэрэмжлэх асуудлаархи бага хурал дээр олон улс
орон хїлэмжийн хий їїсгэгч їйлдвэрлэлээ багасгах амлалт єгсєн билээ.
Дэлхий цаг агаарын дулааралтай тэмцэх
нэг арга зам нь хорт хий ялгаруулдаггїй “цэвэр” эрчим хїчийг ашиглах явдал мєн.
Тухайлбал, нар, салхи, газрын гїний дулаан зэрэг нь
ашиглахад бэлэн “цэвэр” эрчим хїчний тєрлїїд юм. Япон улс дэлхийн цаг агаарын
дулааралтыг хязгаарлах, агаарын бохирдлыг багасгах їїднээс цэвэр эрчим хїчний
їйлдвэрлэлийг идэвхтэй нэвтрїїлэн, хєгжїїлж байна. Япон улс дэлхийн олон улс
оронд байгаль орчны асуудлаа шийдвэрлэхэд нь туслаж байгаа бєгєєд тухайлбал,
дахин боловсруулалтын технологи, хїлэмжийн хийн їйлдвэрлэлийг багасгах болон
бусад технологийг нийлїїлж байна.