ЮНЕСКО-гоор дамжсан хамтын ажиллагаа
Японы Гадаад хэргийн яам ЮНЕСКО-гоор дамжуулан хөгжиж буй орнуудын уламжлалт соёлыг хадгалах болон соёлын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвхи санаачлагатайгаар оролцож байна.
1. ЮНЕСКО дахь соёлын өвийг хамгаалах Японы итгэлцлийн сангийн төслүүд
Төслийн нэр | Хэрэгжүүлсэн хугацаа |
---|---|
Эртний Хархорин хотын түүхийн дурсгалт газарт Газрын зураг хийх зэрэг дурсгалт газар болон түүний ойр орчмын судалгаа, түүхийн дурсгалт газрын хил хязгаарыг бататган тогтоох төсөл | 1995 он ~ 1998 он |
2. ЮНЕСКО дахь биет бус соёлын өвийг хамгаалах Японы итгэлцлийн сангийн төслүүд
Төслийн нэр | Хэрэгжүүлсэн хугацаа |
---|---|
Төв Азийн баатарлаг туульсын симпозиум | 1997 оны 8 сар |
Монголын аман утга соёлын өвийг дүрс бичгээр хадгалах төсөл | 1999 оны 8 сар ~ 2002 он 5 сар |
Морин хуурын уламжлалт хөгжмийг хамгаалах төсөл | 2004 он 9 сар |
Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцийг хэрэгжүүлэхэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх төсөл | 2011 он 11 сар ~ 2014 он 5 сар |
3. ЮНЕСКО хүний нөөцийг хөгжүүлэх Япон итгэлийн сангийн төслүүд
Төслийн нэр | Хэрэгжүүлсэн хугацаа |
---|---|
ЮНЕСКО Олон улсын боловсрол төлөвлөлтийн судалгааны төв (UNESCO International Institute for Educational Planning : товчлол - IIEP)-ийн боловсролын төлөвлөлт, удирдлагын сургалт | 2000 он 9 сар ~ 2002 он 9 сар |
Монголын мал аж ахуй эрхлэгчдийн цогц боловсрол, соёлын үйлчилгээг нийлүүлэх төсөл | 2003 он 6 сар ~ 2006 он 11 сар |
Монголын мал аж ахуй эрхлэгчдийн цогц боловсрол, соёлын үйлчилгээг нийүүлэх төсөл (2 дугаар шат) | 2007 он 1 сар ~ 2009 он 6 сар |
Ази болон Сахаараас өмнөд Африкийн бүс нутгийн боловсролын төлөвлөлт, удирдлагын сургалт | 2010 он 9 сар ~ 2011 он 11 сар |
Монгол дахь музейн тогтвортой хөгжлийн төлөөх чадавхийг дээшлүүлэх төсөл | 2012 он 5 сар ~2015 он 5 сар |